Давс цацагч үйлдвэрлэж буй Б.Баянжаргал: Ийм 90 төхөөрөмж байхад халтиргааны асуудал шийдэгдэнэ

Манай улсын Нийслэлд өвлийн улиралд хамгийн тулгамддаг асуудал бол цас болон үүнээс үүдэлтэй халтиргаа, гулгааг цэвэрлэх ажил байдаг. Шар хантаазтангууд хүрзээр нүдэж, хусаж, тоотой ганц хоёрхон зориулалтын машин цас ихтэй үед л гарч харагддаг.
Тиймээс жилийн жилд задгай тэвш дээрээс гар аргаар давс, бодис цацаж, тендерүүд сөхөгдөж, шуугицгаадаг. Гэвч өвлийн улирал эргээд ирэхэд өнөөх л хэвээрээ. Тэгвэл монгол инженер залуус давс бодис цацах төхөөрөмж зохион бүтээж, эхний тав нь ажилдаа гарчээ.
Тодруулбал, Б.Баянжаргал ШУТИС-ийн III курсийн оюутан байхдаа “KS made in Mongolia” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулагдаад гурван жил болж байгаа тус компани жижиг дунд үйлдвэрлэлд чиглэсэн тоног төхөөрөмж буюу сийлбэрийн машин, метал лист зүсэгч, модны нүх ухагч, давс бодис цацагч, зам цэвэрлэх төхөөрөмж үйлдвэрлэж байна.
Өөрөөр хэлбэл, энэ компанийн найман инженер гурван жилийн хугацаанд таван төрлөөр 100 гаруй төхөөрөмж үйлдвэрлэн жижиг дунд үйлдвэрлэл, улсын үйлдвэрүүдэд нийлүүлээд байна. Бид Б.Баянжаргалтай ярилцлаа.
-Давс бодис цацагч төхөөрөмж маань "Инновацын эзэд" тэмцээний шилдэг төслөөр шалгарч санхүүжилт авсан-
-Та ярианы эхэнд багаа танилцуулахгүй юу?
-Манайхан бүгд ШУТИС-ийг төгссөн инженерүүд.19-28 насны дан залуус ажилладгаараа онцлогтой. Мөн “Залуу зохион бүтээгч”, “Робокон”, олон улсын роботын тэмцээн гээд техник технологийн дотоод, гадаадын олон тэмцээний аваргууд байдаг.
Бидний онцлог бол зах зээлд ямар асуудал байгааг судлаад түүнийг хөнгөвчлөх шийдэл олдог. Ингэхдээ бусад улс орон тухайн төхөөрөмжийг яаж хийснийг судална, үүнийг Монголд яаж буулгаж, сайжруулах вэ гэдгийг хоорондоо ярилцана. Үүний дараа манай ерөнхий инженер зургийг нь гаргаад үйлдвэрлэл эхэлдэг. 100 гаруй төхөөрөмжийг маань авсан хэрэглэгч, харилцагч нартайгаа байнгын холбоотой байдаг учраас хамгийн анхны хэрэглэгчийн сэтгэгдэл, шүүмжлэл хүлээн авч шингээн дараагийн компанидаа өгөх гэх мэтээр тасралтгүй хөгжүүлэлт хийсээр ирсэн.
-Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн төхөөрөмж гээд танай давс цацагч олны анхаарлыг татаж байна. Хэрхэн бүтээсэн талаар яриагаа эхэлье. Давс цацах машиныг танилцуулаач?
-Давс бодис цацах төхөөрөмжийн тухайд өнгөрсөн жил БЗД-ийн Эко тохижилт үйлчилгээний албанаас зохион бүтээж нийлүүлээч гэсэн санал тавьсан. Тэд “Монгол орны орчин нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Бас монгол залуусаа дэмжмээр байна” гэсэн. Тэгээд захиалагчийн саналын дагуу эхний загвараа хийж, бүтэн жил туршсан. Мөн энэ хугацаанд сайжруулж, хөгжүүлээд “Инновацын эзэд” тэмцээний шилдэг найман төслийн нэгээр шалгарч, санхүүжилтээ аваад одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна.

Эхний удаад манайх таван ширхгийг нийлүүлээд байна. Ойрын өдрүүдэд харилцагч нартайгаа холбогдож шаардлага, шүүмж, санал сэтгэгдлийг цуглуулж байна. Эндээс бид Улаанбаатар хотыг хангах хэмжээнд хүрээгүй байгаагаа ойлгосон. Тэгэхээр сайжруулна. Одоо улсын нэг байгууллага, хувийн таван компани худалдан авч, хариуцсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээндээ ашиглаж байна.
-5 төхөөрөмж зах зээлд нийлүүлээд байна-
-Хүчин чадал, хэрэглээ, давуу тал, үнийн тухайд?
-Хамгийн эхэнд онцлон хэлэхэд портер машинд ямар нэг хамааралгүй бүтээсэн.
Өөрөөр хэлбэл тухайн машиныг зориулалтын тоног төхөөрөмж бус өвлийн улиралд цас ороход төхөөрөмжөө дээрээ байрлуулж, давс бодисоо цацаад буулгачихна гэсэн үг. Бензин генаратортой. Нэг генаратороор гурав хоног явж байна гэж үйлчлүүлэгчид хэлсэн. Давс хэр хэмжээтэй цацах, мөн замын өргөн, нарийнд тааруулах тохируулгатай.
Жолоочид гар ажиллагаа бараг байхгүй. Өөр хүн нэмж ажиллах шаардлагагүй. Жолооч удирдлагаараа асаах, унтраах үйлдлээ хийгээд л явчихна. 500 кг-аас нэг тонн бодис, давсны багтаамжтай. Үнийн хувьд 23 сая төгрөг. Энэ төхөөрөмж Монголын хүйтэн нөхцөлд тохирсон. ОХУ-аас бусад орноос ирсэн төхөөрөмж ид хүйтэнд ажилладаггүй талтай. Бидний судалснаар Монгол оронд портер дээр суурилуулдаг ийм давс цацагч 90 ширхэг байвал хальтиргаа гулгаагүй болно гэсэн дүн гарсан.
Бидэнд үүнийг хийх боломж байгаа. Дахин хэлэхэд одоо туршилт, сайжруулалт өрнөж байна.
-Өөр бусад төхөөрөмжүүдээ танилцуулаач?
-Бид гурван төрлийн тоног төхөөрөмж дээрээ патент авах хүсэлтээ өгсөн. Бусад нь материал бүрдүүлэлтийн шатанд яваа. Модны нүх ухагч төхөөрөмж бас “Инновацын эзэд”-ээс шилдгээр шалгарсан бүтээл. Цаашид бид энэ төхөөрөмжөө зах зээлд худалдаалахгүй, өөрсдөө үйлчилгээ үзүүлэгч компани байгуулаад түрээсээр ашиглааад явна.
Хэрэглэгчийн өгсөн хүсэлтийн дагуу тоо хэмжээг тохироод захиалга авна. Ингэхдээ компанийнхаа лого, нэрийг харуулсан хэлбэртэй ургуулмаар байна гэвэл тусгай зориулалтын програм дээр оруулаад зохион байгуулалт хийнэ. Энэ бол компаниудад маш сайн маркетинг болно.

Сийлбэрийн машин маань зурсан зургийн дагуу автоматаар сийлбэр хийдэг. Үүнийг дархнууд, сийлбэрчид, тавилга, модон эдлэлийн үйлдвэрүүд авдаг. Мөн 0.5-5 см зузаан төмөр листийг эсгүүрээр нь хийж гаргадаг метал хийцийн үйлдвэр, ачаа, тоног төхөөрөмж, хашаа, хүнд даацын засвар үйлчилгээ хийдэг компаниуд машины эд ангиа хийхэд ашигладаг машин байна.

Мөн бид өөрсдөө эдгээр төхөөрөмжөө ашиглаад дараагийнхаа бүтээгдэхүүний эд ангийг үйлдвэрлэнэ. Бас метал хэв, лого, шошго, нэрийн хуудас, арьсан эдлэл, дардас зэргийг хийж байгаа.
-Энэ үйлдвэрлэлийг эхлүүлэх санаагаа хэрхэн олсон бэ?
-Дунд сургуульд байхад техник технологийн олимпиадад оролцож, усан онгоц, автомашины дуураймал загвар анх хийж эхэлсэн. Ер нь багаасаа Монгол оронд тоног төхөөрөмжүүдийн үйлдвэртэй болно гэсэн мөрөөдлөөр ажиллаж эхэлсэн. Тэгээд ШУТИС-ийн гуравдугаар курст байхдаа компаниа байгуулсан. Миний хобби бас технологийн багш маань арван жилийн сурагч байхаас минь намайг маш сайн чиглүүлсэн.
-Бид цаашид хэрэгцээтэй бүхнийг зохион бүтээгээд явна-
“KS made in Mongolia”-гийн залуус цаашид хэрэгцээтэй бүхнийг хийгээд явна гэж ярилаа. Мөн монголчууд нэгнээрээ юм хийлгэх дургүй байдаг. Гэвч Монголд үнэхээр хийж чаддаг залуус олон бий. Тэгэхээр хийж байгаа нь хийгээд л орхих биш сайжруулж, хөгжүүлж, зөвлөдөг, шаардлага хүсэлтийг биелүүлдэг байгаасай. Тэгвэл бид дотооддоо бие биенээ дэмжээд хөгжих боломжтой хэмээн онцолж хэлсэн юм.
Тус компанийн ерөнхий инженер мөн л хориодхон настай. Эх орондоо болон олон улсад зохиогдсон техник технологийн олон уралдааны шилдэг зохион бүтээгч шагналтай.
Ерөнхий инженер Н.Бадамсүрэн “Өмнө нь цахилгаан автомашин зохион бүтээх, робот зохион бүтээх гээд олон улсын чанартай тэмцээнд багаараа оролцож байсан. Ажлын байран дээр гарч ирээд эдгээр тоног төхөөрөмжийг зохион бүтээж зураг төслийг нь гарган ажиллаж байгаа. Давс цацагч манай Монголд нэлээд хэд байдаг ч хүйтний нөхцөлд тохиромж муутай. Тийм учраас захиалгаар орж ирсэн.
Бидний зорилго бол жижиг оврын зардал багатай төхөөрөмж бүтээхэд чиглэдэг. Хэрэглэгчийнхээ санаа оноог сайн тусгаж, маш нягт харилцаатай байснаар бүтээгдэхүүн илүү сайжирдаг. Нөгөө талаас 100 хувь хүний хөдөлмөр хөнгөвчлөх бүтээгдэхүүн зохион бүтээхээс татгалздаг. Бүх зүйл автомат болчихвол хүний сэтгэн бодох чадвар, хөдөлгөөн дутагдал гээд олон сөрөг талтай” гэж ярилаа.
Залуус ойрын өдрүүлдэд хог ачих төхөөрөмжийг хийж байна. Тодруулбал, зам талбайн үйлчилгээний ажилтнууд хогийн саваа түрж явсаар, дүүргэдэг. Улмаар буцааж асгаад хүрздэж ачдаг. Уг ажлыг хөнгөвчлөх зорилгоор хогийн машин руу тавцангаар өргөж асгаад буулгах төхөөрөмжийг зохион бүтээгээд туршихад бэлэн болж байна. Түүнчлэн тэд МАА, газар тариалангийн салбарыг ид судалж буй. Ургац богино хугацаанд хураах өртөг зардал багатай төхөөрөмж тэдний дараагийн бүтээл байх нь ээ. “KS made in Mongolia”-гийн хамгийн залуу ажилтан 19 настай. ЕБС-иа төгсөөд инженер ах нартайгаа нэгдсэн хүү давс бодис цацах машины сайжруулалтыг хийж, инновацын эзэн болжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө тэдний гурав нь БНХАУ-д болсон "Робот челленж" тэмцээний шилдгүүдэд багтсан амжилттай явна.
Залуу инженерүүдийн үйлдвэрлэж буй төхөөрөмжтэй ЭНД дарж танилцаарай.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш их өөдрөг дээшээ тэмүүлэлтэй з�##�уучууд байна дунд орж ажилхымсан тус�##�хымсан
Ямар мундаг з�##�уус вэ? Бахарх�##�тай шүү. Ийм л з�##�уусаа эрх мэдэлтэнгүүд дэмжээсэй. Инженерүүд л хөгжил дэвшлийг бий болгоно доо. 100% итгэлтэй байна.
Холбоо барих хаяг утсөа өгөөч надтай 86018008 дугаарт холбогдооч ярих асууд�##� байна
Гайны төрийнхөн чинь авахгүй ээ
Та бүхэнтэй холбогдож ярилцмаар байна. Би тэтгэврийн өвгөн. Багш мэргэжилтэй. Та нарын амжилт, ажиллагаа надад их та�##�агдаж байнааа. Хаягаар тань яваад очъёоо. Хаягаа өгөөөч. Утас. 9986968ff4
Төрд байгаа Новшийн луйварчид мөнгө идэх гээд хятдын хог оруулж ирэх гэнэ л дээ
Нөгөө л�##�рийн гарууд нь цавчаагаа хийх гээд гаднаас шаах вийдээ
Энэ давс цацагч тоног төхөөрөмж нь гаднаас үнэтэй тоног төхөөрөмж авснаас хямд бөгөөд хэрэглэхэд хялбар юм, улс дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжээд төсвийн мөнгөөр худ�##�даад авчихмаар юм даа
Сайхан бүтээгдэхүүн хийлэг з�##�ууст амжилт хүсие. Хэрхэн холбоо барьж болох т�##�аар мэдээлэл имайл хаягаар өгөөрэй.
Амжилт хүсие.
DC12 В- АС220 В 3кВт -ын шилжүүлэгч хэрэглэвэл бензин мотор хэрэггүй болж зард�##� багасна.
Хаяг утсаа өгөөч юм захи�##�маар байна
Амжилт хүсье
Шууд машинаас л эргэлт авдаг болгох хэрэгтэй тиым түрдэг машин нь ядаж байхгуй байхаа монголд кк
Давс цацах гэхийн оронд цасаа дор дор нь м�##�таад сороод авдаг машин л хэрэгтэй шүү дээ. Давс нөөцлөнө, тэгээд түүнийгээ цацна, хавар давстай цас мөс цэвэрлэнэ гээд маш олон ажлыг шийднэ дээ
Mundag zaluud amidraliin zam ni dardan xiij bui ajild ni amjilt xvseed ixiig xiij bvteegeerei gej xvsie
Arai dutuu bn shvv.
Injner.tehnikch.chadvarlag zaluusaa demjeesei.Anodiin Davaa.eer neg zaluu utaagui zuuh .tsas hus#ag turdeg tereg hiigeed bsan.Daanch injner.nou.hau ch meddeg hun deer bhgui.Namaar ner tur olj avsan namchid bol ulsiig uruuduulj duuslaa.buzaruudaa edgeer zaluusiig demjeerei.Nam hargalzahgui chadvartai hunee turd ajilluul.Bayrtsogt.J.Erdenebataa shorond hii.Shudarga shuuh ajilaa hii.
Хаана байр�##�ажбайдаг вэмодны хээний машин ямар үнэ ханштай вэ ?
Монгол хүний оюун ухаанаар бүтсэн ийм юмаа дэмжих хэрэгтэй ш дээ.Энэ тeхник тeхнологи хөгжсөн цаг үeд хүрз бариулж суганы булчирхайг нь цочтол давс хүрздүүлж байхаасаа ичдэггүй юм уу.Бидний бишрээд гайхшраад байдаг япончууд гэхэд хүмүүсийнхээ гаргаж байгаа сан�##� санаачлахыг маш ихээр дэмждэг.Жишээ нь гэхэд үйлдвэрийн ажилчдаасаа өдөр болгон их бага гэлтгүй санаа,сан�##� санаачлагыг нь авч түүнд нь таарсан дугтуйтай мөнгө тарааж өгдөг.Бараг 20,30 жилийн өмнө л ийм байсан.Ингэж байж л улс орон хөгждөг юм байна.Манайхан бол сан�##� санаачлагыг бут цохихдоо гарамгай.
Zaluustamjilt hvsii tor zasag demjeed ogoosei tsasoronguut sorood abdag masin Japand bdag ternees sanaa abaad hiigeeree Zaluusaa
Ер нь бол үнэ ихтэй гэж бодогдлоо, хийсэн бүтээсэн нь сайхан боловч монголд хийсэн гэдгээрээ түрээ барьж үнэ хэт өндөр болдог, энэ нь эргээд ун�##�тад оруулдаг т�##�тай шүү,
Мундаг з�##�ууст амжилт ерөөе,
За би нэг түүх сонсоноо сонирхуулъя энэ комментийг уншиж байгаа бол Хятад Солонгос Япон хүмүүс анх Америкийн нэгдсэн улсад хоолоо үнэгүй зардаг байж тэгээд одоо энэ улсын ихэнх бизнесийг энэ хүмүүс атгаж байна даа
Давс цацаж болно л доо! Давсанд идэгдсэн машинаа хэр удаан унах бол?
мундаг з�##�уус бн даанч давс нь хулхи байна
mundag bnaa
Хулгай луйврыг хаа оронд энэ мэт з�##�уус, бүтээгчдээ ДЭМЖИХ ЁСТОЙ СОН
Нөгөө хулгайч Төрийн Худ�##�дан авах газрынхан ийм зүйлд АНХААРААЧ!!!!!!!!!
Ийм сайхан өөдрөг сэтгэлтэй з�##�ууст амжилт хүсье Захиж хэлхэд төрийн хүн сурт�##�аас бүү шантраарай
Ийи сайхан юм хийгээд байхад 130-дсая аар хог авах гэж зүтгээд байх юм Алдаа оноог нь засч өгөөд үндэсний үйлдвэрээ дэмжих юм даа
З�##�уусаа дэмжээд ажиллая. Төрийн хулгайчууд одоо иргэдээ бодоод цавчаагаа болимоор юм манай з�##�уус мундаг шүү. Ажлын амжилт.
Энд хэл амаа билүүдээд бга з�##�уус өөрсдөө баялаг бүтээдэг болов уу!!??? Инженер з�##�уу�####�а ажлын амжилт хүсье. Сайн инженерүүд баялаг бүтээдэг юм.