Гадаад мэдээДЭЛХИЙ

Wall Street: Израил-Хамасын дайн дэлхийн эдийн засгийг уналтыг эхлүүлж магадгүй

Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөн нь тодорхойгүй ирээдүй хүлээж байсан дэлхийн эдийн засагт тулгарч буй сорилтуудыг нэмэгдүүллээ гэж “Wall Street”-ийн томоохон хоёр албан тушаалтан анхааруулжээ.

Ларри Финк

“BlackRock” компанийн гүйцэтгэх захирал Ларри Финк Хамасын дайралт, үүний улмаас Израилын өгч буй хариу цохилт болон ОХУ Украиныг эзлэн түрэмгийлэх оролдлого нь дэлхий дахиныг цоо шинэ ирээдүй рүү түлхсэн гэсэн байна.

Тэрбээр “Sunday Times”-тай ярилцахдаа “Геополитикийн эрсдэл бол бидний амьдралыг тодорхойлох гол бүрэлдэхүүний нэг. Дэлхий даяар айдас хүйдэс нэмэгдэж, итгэл найдвар буурч байна. Айдас нэмэгдэнэ гэдэг нь мөнгө зарцуулалтыг багасгах эсвэл бүүр ихэсгэж болно. Ийм учраас айдас урт хугацаандаа эдийн засгийн уналтад хүргэдэг” хэмээжээ.

Мөн АНУ-ын хамгийн том банк “JP Morgan”-ын захирал Жэйми Дэймон тус агентлагт ярилцлага өгөхдөө Израил-Хамас болон Орос-Украины дайн зэрэг явагдаж байгаа нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүсгэсэн гэв.

Дэймон сарын өмнө дэлхий сүүлийн олон жилийн турш үзэгдээгүй аюултай нөхцөл байдал орсон хэмээжээ. Ийм учраас тэрбээр “Мөргөлдөөний нөхцөл байдал дордсоор байх нь энерги, хоол хүнс, олон улсын худалдаа, дипломат харилцаанд өргөн хүрээнд нөлөөлнө” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button