Гадаад мэдээДЭЛХИЙ

"Самсунг"-ийн гэр бүл өв залгамжлалын татвар төлөхөөр 2 тэрбум ам.долларын хувьцаа зарна

БНСУ-ын хамгийн том бизнесийг эрхэлдэг Самсунг Группыг үүсгэн байгуулсан гэр бүл өв залгамжлалын татварт 12 их наяд вон (10.7 тэрбум ам.доллар) төлнө.

Тус группын захирал агсан И Кун Хи 2020 оны аравдугаар сард амьсгал хураасны дараа түүний гэр бүл өв залгамжлалын татвар өгөх болсон билээ. Тэгвэл тэдний гэр бүл 2.6 их наяд воны (2 тэрбум ам.доллар) үнэ бүхий хувьцаа худалдаалах болсон байна.

Өмнөд Солонгосын Санхүүгийн хяналтын албанд өгсөн бичгээс харвал И Кун Хигийн эхнэр Хон Ра Хи болон тэндий хоёр охин болох И Бу Жин, И Со Хён нар хувьцаагаа худалдах ажлыг Хана банктай хамтран явуулах гэрээ байгуулжээ.

И Бу Жин нь “Hotel Shilla” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бол И Со Хён Самсунг халамжийн сангийн тэргүүн аж. Гэрээний дагуу Хана банк нь 2024 оны 4-р сарын 30-ны дотор Хон Ра Хийн Самсунг Электроникс дахь 0.32 хувь, хоёр охины эзэмшдэг 0.18 хувь хувьцааг худалдаалах юм.

Тэдгээр хувьцааг хамгийн сүүлийн зах зээлийн хаалтын ханшаар буюу 69,600 воноор худалдвал 2.08 их наяд вох болно.

Эх сурвалж: Korea JoongAng Daily

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-07 18:57

neg ohin n tsarailag yum bn

Зочин
Зочин
2023-11-09 12:24
Reply to  Зочин

Динэг вэ энд царай ямар хамаатай юм.

Last edited 5 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
2023-11-08 23:05

uw zalgamjlah n huuliaraa tim asuudalt bdg um bhda

иргэн
иргэн
2023-11-10 09:40

Өөрт ноогдох хөрөнгөө охиддоо өв з�##�гамжлуулахаар гэрээслэн үлдээж дээ.Хөрөнгө шилжиж нөгөөд очиж бгаа гэдгээрээ татвар төлдөг байх нь.
(0.5%-г 2 т�##� хуваах зарчимаар)
Ойролцоогоор 1,080 тэрбум ам долларын хөрөнгөтэй компани юм бна.Компани болон гэр бүлд нь татвар төлөх хугацааг 3.5жил дотор гэж зааж өгдөг байх нь
Ул�####�а төдийгүй дэлхийд нэртэй компани юм болохоор бүх юм нь ил тод сайхан юм.Хувьцааг нь олж авб�##� ашиг хүртэх л байх даа.(манай чиглэл 1 компаниуд нийлээд авах хэрэгтэй дээ)

Холбоотой мэдээ

Back to top button