Айлчлал: "Лаост 10 мянган га газар түрээсэлж, цагаан будаа тариалуулах хүсэлт өгсөн"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-д төрийн айлчлал хийж яваа билээ. Энэ хүрээнд яригдсан нэг асуудал нь Лаос улсад газар түрээсэлж, цагаан будаа тариалуулах хүсэлт.
Тодруулбал, тус улс жилд хоёр удаа цагаан будааны ургац авдаг. Улмаар айлчлалын хүрээнд манай улсад 10 мянган га газар түрээсэлж, цагаан будаа тариалуулах хүсэлт тавьсан явдал аж.
Энэ талаар айлчлалын багт багтаж яваа УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэхдээ "Хоёр улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай байна. Цагаан будааны тариалалтаараа жилд хоёр удаа ургац хураадаг. Манай улсад 10 мянган га газар түрээслээд цагаан будуу тариалаач ээ гэдэг хүсэлтийг өгчхөөд байна. Дандаа гаднаас импортолдог улсын хувьд дотоодод тариалах шаардлага бий. Ямартай ч хоёр улсын хөдөө аж ахуйн салбар хамтран ажиллахаар болж байна" гэжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hahaha delhiid neg hund noogdhooroo hamgiin tom uls baij laosoos gazar guina gedeg neeree arai l denduu uhernuud shuu ed nar
tsagaan budaa nutagt urgahgui hetsuu l dee.