Гадаад мэдээДЭЛХИЙ

ChatGPT илүү ухаантай болно

Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард “OpenAI” компани ChatGPT нэртэй асуултад хүн шиг хариулдаг хиймэл оюун ухаант чатботоо танилцуулсан. Гэхдээ тус чатбот 2021 оны есдүгээр сар хүртэлх мэдээллээр хөгжүүлсэн тул түүнээс хойших мэдээллийн талаар хариулж  чадахгүй.

Тэгвэл “OpenAI” даваа гарагт /2023.11.06/ хөгжүүлэгч нарын чуулган зохион байгуулахдаа 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх мэдээлэлтэй GPT-4 Turbo чатботоо танилцуулжээ.

Энэхүү шинэчлэл нь GPT-4 Turbo загварыг төлбөртэй ашигладаг хүмүүст л нээлттэй байх юм. Шинээр танилцуулсан чатбот нь өмнөх загваруудтай харьцуулахад 300 хуудас хүртэлх материалыг уншиж, уншсан мэдээллийнхээ талаар нарийн хариулж чадна гэж “OpenAI” мэдээлсэн байна.

Мөн GPT-4 Turbo нь тодорхой үйлдлийг хийхээр сургаж болох GPTs нэртэй чатботууд үүсгэх чадвартай аж. Одоогийн байдлаар GPT-4 Turbo-ийн туршилтын хувилбар нь төлбөр төлж буй хөгжүүлэгчдэд нээлттэй байгаа бол тун удахгүй төлбөр төлж буй бүх хэрэглэгчид ашиглах боломжтой болно.

Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button