Reuters: Путин ирэх жил сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх жилийн гуравдугаар сард болох сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлжээ.
Тус сонгуульд оролцож ялалт байгуулбал тэрбээр 2030 он хүртэл ОХУ-ын төрийн эрхийг барих боломжтой юм. Путин сүүлийн үед зэвсэгт хүчин болон Москвагаас гадна бүс нутгийн сонгогчдын дэмжлэгийг авах кампанит ажил явуулж байна.
Тэрбээр сүүлийн саруудад орон нутгуудаар их явж, олны өмнө үзэгдэх нь ихэсжээ. Мэдээлэлтэй ойр эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ “Шийдвэр гарсан. Тэр өрсөлдөх болно” гэж хэлсэн байна. Мөн Кремльтэй ойр өөр нэгэн эх сурвалж сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан тул нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн гэжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид “Reuters”-ийн нийтлэл дээр мэдэгдэл гаргахыг асуухад тэрбээр “Путин энэ тал дээр ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байгаа. Сонгуулийн кампанит ажил эхлүүлэхийг зарлаагүй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters, ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв дахин дэвшээд еранхийлөгчөөр улиран сонгогдох хэрэгтэй. Тэгэхгүй бол оросын ард түмэн хөл толгойгоо �##�дана шүү. 100 гаран үндэстэн ястантай агуу гүрэн бутарч �##�с холын хорон санаат америк тэргүүтэй НАТО-гийн бахыг хангана шүү. Дахин ерөнхиылөгч болоод наад эхлүүлсэн дайнаа үтэр хурдан дуусга. Украйны хандыг хага дар гэх мэт.
Путин ерөнхийлөгчид эрүүл энх амжилт хүсье
ОРОСЫН СОНГУУЛЬ ГЭЖ УГААСАА ЯМАР ЮМ БХ ВЭ ДЭЭ. ЗҮГЭЭР Л ДҮР ЭСГЭСЭН, МУУХАН ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ. ТЭГЭЭД БАС ТҮҮНДЭЭ ДЭЭР ДОРГҮЙ ИТГЭЖ БГАА ДҮР ИСГЭЭД Л. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ АМЬТАД. ЗА ТЭГЭЭД МАНАЙХАН Ч ЯЛГААГҮЙ СОНГУУЛИЙН ЛУЙВАРЧИДТАЙ Л ДАА. ГЭХДЭЭ ТЭДЭНТЭЙ АДИЛ АРАЙ Л УЛААНДАА ГАРЧИХААГҮЙ, ДАЛДУУР Л ХИЙДЭГ БХ! К КК
Жинхэнэ хорон санаа олон үндэстнийг ярг�##�ан эзэрхийлэгч энэ улс хуваагдан задрах цаг ойртож байна