Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд туйлын туяаг хиймлээр үүсгэн судална

АНУ-ын Аляска муж дахь эрдэмтэд туйлын туяаг хиймлээр үүсгэн ионосферийг судлах гэж байна. Ионосфер нь дэлхийн агаар мандлын дээд хэсэгт оршдог, гадаргаас 80-аас 600 км зайд байрладаг давхарга.

Энэ давхаргад буй атом, молекулуудыг нарнаас ирсэн цацраг идэвхжүүлснээр туйлын туяа үүсдэг юм. Судлаачид ирэх бямба гарагаас /2023.11.11/ эхлэн дөрвөн удрын турш өндөр давтамжтай радио долгион ашиглан туйлын туяа үүсгэх болжээ.

Аляскын Фэйрбанкс хотын их сургуулийн (UAF) Геологийн хүрээлэн мэдэгдэл хийхдээ “Өдөр бүр агаарын туяа манай байгууламжаас 480 километрийн зайд харагдана” гэж хэлсэн байна.

Эрдэмтэд өндөр давтамжтай радио долгион ашиглан ионосфер дэх электронуудыг идэвхжүүлнэ. Энэ нь туйлын туяаг үүсгэдэг процесстой бараг адилхан явцыг үүсгэж судлах юм. Үүнтэй ижил туршилтыг өмнө нь 2017 онд явуулж байжээ.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-07 20:42

Байголийн хүчин зүйлийг зохиомлоор үүсгээд судолна гэдэг нь сонин. Агаар мандлын давхаргыг яаж зохиомлоор хийх вэ

Холбоотой мэдээ

Back to top button