Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд харааны бэрхшээлтэй хүмүүст туслах хиймэл оюун ухаантай чемоданыг туршжээ

Японд харааны бэршээлтэй хүмүүст замаа олоход нь туслах хиймэл оюун ухаантай чемоданыг туршсан байна. “IBM Japan” болон "Шимизү" корпорац хамтран тус чемоданыг хөгжүүлж буй.

Одоо гадна болон дотоод орчинд хэрэглэж болох дугуйтай болгохоор ажиллаж байгаа аж. Хэдийгээр хөгжүүлэлтийг бүрэн явуулж дуусаагүй байгаа ч чемоданыг есдүгээр сард туршсан байна.

Шинжлэх ухаан, инновацын үндэсний музейн захирал Чиэко Асакава ажлаасаа ойролцоох метроны буудал руу явахдаа ашиглаж туршсан байна. Асакава харааны бэрхшээлтэй ч гэсэн ганцаарчлан бизнес аялалд явдаг юм. Мөн тэрбээр тус чемоданы хөгжүүлэгчдийн нэг.

Тэрбээр харааны бэрхшээлтэй хүмүүс робот чемодантай болбол таяг эсвэл хөтөч нохойтой явснаас илүү эрх чөлөөтэй, аюулгүй гадуур алхаж чадна гэж бодож буйгаа илэрхийлжээ. Чемодан нь 30 кг жинтэй 100 см өндөр, 50 см өргөн юм.

Хөгжүүлэлтийн баг 2027 оны гуравдугаар сар гэхэд ухаалаг чемоданыг нисэх буудал, эмнэлэг гэх мэт өөр газруудад ашиглаж эхлүүлэх зорилго тавьсан байна. Асакава “Олон хүмүүс хиймэл оюун ухаантай чемодан тэдэнд тус болж чадна гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button