Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ аюулгүй байдлын гэрээг хүчингүй болгож АНУ ч мөн цуцлахаа мэдэгдэв

ОХУ мягмар гарагт /2023.11.07/ Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээг (CFE) албан ёсоор хүчингүйд тооцсон байна. “CFE” нь НАТО-гийн 16 гишүүн, Варшавын гэрээний 6 гишүүн 1990 онд тохиролцон гарын үсэг зурж байсан гэрээ юм.

Тус гэрээнд гарын үсэг зурсан орнууд ердийн цэргийн хэрэгслийн тоог хязгаарлаж ирсэн. ОХУ уг гэрээнд оролцохоо 2007 онд зогсоож, 2015 онд гарч байсан юм. Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сард тус гэрээг хүчингүй болгож, цуцлах зарлигт гарын үсэг зурсан байна.

Зарлиг бичгийн дагуу гэрээнээс албан ёсоор гарч буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн шөнө зарлан, Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээ түүх болсон гэжээ.

Оросын ГХЯ АНУ-ын НАТО-г өргөжүүлэх оролдлого нь эвслийн орнууд гэрээний заалтыг тойрч гарахад хүргэж, Финланд НАТО-д элссэн нь “CFE” дуусгавар болсон гэдгийг илтгэсэн хэмээсэн юм. Мөн 1999 онд шинэчилсэн гэрээний заалтуудыг АНУ, Европын орнууд батлаагүй гэдгийг онцолсон байна.

Тэгвэл АНУ ч гэсэн тус гэрээнээс гарах болсноо мэдэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээнээс арван хоёрдугаар сарын 7-нд гарна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-08 12:17

Даян дэлхийд энх тайвныг сахиулагч гэж итгэж най даж байсан Аугаа их Орос орон маань гэнэтхэн ингэж эзлэн түрэмгийлэгч, цуст байлдан дагуулагч болчих гэж дээ, бурхан минь! Ингэхлээр энэ хорвоод үнэн юм үгүй ажээ ! Одоо ямар дагаад навсаганилтай биш дээ !
Цуст түрэмгийлэгч Оросыг дэмжихгүй ээ, энх тайванч Оросыг бол дэмжинэ ээ !

Холбоотой мэдээ

Back to top button