Зеленський дайны үед сонгууль явуулахгүй гэжээ

Хэрвээ ОХУ өнгөрсөн жилийн хоёрдугаар сард дайн эхлүүлээгүй бол өнгөрсөн аравдугаар сард парламентын, ирэх жилийн гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль Украинд явагдах байсан юм. Гэвч дайны үеийн хууль хэрэгжиж эхэлснээр эдгээр санал хураалт хойшлогдсон.
Өнгөрсөн баасан гарагт /2023.11.03/ Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Володимир Зеленський сонгууль явуулахын эерэг болон сөрөг талыг дэнсэлж байгаа гэсэн юм. Барууны зарим орнууд, ялангуяа АНУ Украиныг сонгуулиа явуулахыг шахаж байгаа.
Сонгууль явуулснаар ОХУ-ын авторитар төрөөс ялгаатай гэдгээ харуулна гэж зарим шинжээчид үзэж буй. Гэвч хэд хэдэн томоохон асуудал бий. Украины газар нутгийн 20 гаруй хувийг ОХУ эзэлсэн байгаа, олон сая украинчууд дүрвэсэн. Мөн фронт дээрх цэргүүд сонгууль өгөхөд хүндрэлтэй.
Дээрээс нь олон нийтийн сонгууль явуулахад агаарын цохилт өгөх бай илт болох учир аюулгүй байдлын асуудал тулгарна. Ийм учраас Украин дайны үед сонгууль явуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Зеленський даваа гарагт /2023.11.06/ мэдэгдэл хийхдээ “Дайны хүнд хэцүү нөхцөлд сонгуулийн талаар ярих нь туйлын хариуцлагагүй зүйл гэдгийг бид бүгд ойлгож байгаа” гэж хэлэн сонгууль явуулахгүйг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zalitai umaa
Сонгууль ч чух�##� биш байх. Харин хэлэлцээрт орвол болох мэт. Дайныг зогсоох хэрэгтэй биш үү. Укриан гэх улс дампуурлаа.
Ерөөсөө Украин гэдэг улс байхгүй, газар нутаг л байна даа
Хуцдаг гөлөг вэ? Украйннаас орос үүссэн юм. Киевын русь гэдэг нь өнөөгийн Украйчууд юм. Тэднээс русь бюу орос үүссэн юм. Орос байхгүй болбол монгол дахин хүчирхэг болно. Орос манай хаяанд ирснээр бид хүчгүй сул дорой болсон. Биднийг газын зурвасын П�##�естин шиг бүслэлтэнд орос оруулсан. Бидний зугатаах газрыг оросууд хааж гарах гарцгүй болгосон. Ийм л дайсныг шүтээд үхчих гээд байгаа шүү дээ.