УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | 2024 оны төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Төсвийн байнгын хорооны гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй томьёоллоор санал хурааж дууссанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 


НЭМЭЛТ: 16:40 цаг

-Б.Баттөмөр: Хорт хавдраар дэлхийд тэргүүллээ. Баячуул нь гадагшаа явж, дундчуул байдгаа зарж, ядуус нь үхэж байна-

2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болж байна.

  • Төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой
  • Төсвийн орлого нэмэгдүүлэх тухай санал
  • Олон жил хуримтлагдсан татвар, НДШ-ийн өрийг үе шаттай барагдуулж, төсвийн тогтвортой байдлыг хангах. ААН Орлогын албан татварын 2022 оноос өмнөх хуримтлалыг 20-иос доошгүй хувь буюу 92 ,1 тэрбум төгрөгөөр
  • НӨАТ-ыг 20-иос доошгүй хувь буюу 194,3 тэрбум төгрөгөөр
  • НДШ-ийн хуримтлагдсан өр төлбөрийг 50-иас доошгүй хувь буюу 256,3 тэрбум төгрөгөөр тус тус барагдуулж улсын төсвийн орлогыг 542 тэрбум 761 сая төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн санал гаргажээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ковид-ийн үеийн бизнест учирсан гол асуудал бол тээвэр ложистикийн хямрал юм. Энэ үеэр компаниудад маш их өр бий болсон. Тухайн хямралаасаа одоо ч гарч чадаагүй байгаа. Ажилтнаа яаж авч үлдэх үү, цалингаа яаж тавих уу гэж яваа компаниудад энэ бол маш том дарамт болж очно. Татварын байгууллага нөгөө хэдэн ААН-ийг өдөр шөнөгүй дуудаад, дарамтлаад, дансыг нь хаагаад, харгис хатуу хандаж эхэлнэ. Тодорхой хугацаагаар өр төлбөрийг нь хойшлуулах ч, заавал төлүүлэх зохицуулалт оруулах хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Төсвийн ажлын хэсэг ажиллаад 542 тэрбумын орлого нэмэгдүүлж, 335 тэрбум төгрөгийн зардлыг хасаж л орж ирж байгаа юм байна. Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх юм бол эхлээд Эрүүл мэнд, дараа нь боловсролын салбар. Эрүүл мэндийн салбарт нэлээн хөрөнгө оруулалт орж ирэх бол уу гэж харж байсан ч, орж ирсэнгүй. Монгол Улс ходоод, элэг цөс, нойр булчирхайн хорт хавдраар 10 мянган хүнд ногдох тоогоор дэлхийд тэргүүлж байна. Баян хүмүүс нь мөнгөө гаргаад гадагшаа явчихдаг, дундаж амьдралтай хүмүүс бүх зүйлээ зараад ядуурал руу ордог. Ядуу хүмүүс нь үхэж байгаа шүү дээ. Эрхтэн шилжүүлэн суулгах 145 тэрбум төгрөг, хавдрын эмнэлгийн шугам сүлжээний засварт 5.1 тэрбум төгрөг л явж байна шүү дээ. Ийм байж болохгүй л дээ. Төсвийн хөрөнгөөр шийдэж чаддаггүй юм бол гадны зээл тусламжаар муу нэртэй луу данстай социализмын үед барьсан эмнэлгүүдийнхээ материаллаг баазыг хамгийн эхлээд шийдэх ёстой" гэлээ.


НЭМЭЛТ: 16.30 цаг

Г.Занданшатар: Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан 8 иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлье

14.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ дах АН-ын бүлэг ирэх 2024 оны төсвийн төслийн хоёр дах хэлэлцүүлгээр хоёр хоногийн завсарлага хүссэн. Гэвч УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өгсөн юм.

Ингээд 16.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дахин эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 03-05-ны өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цасан шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл боллоо. Энэ үеэр хөдөө орон нутгийн зам хаагдаж, автотээврийн нөхцөл байдал хүндэрсэн. Хөдөөгийн малчдын амь насанд ихээхэн хохирол учирлаа. 12 аймгийн 30 суманд 46 хүн сураггүй алга болсон байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн удирдлагууд эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгуулсны үр дүнд 37 хүний эсэн мэнд олжээ. Харамсалтай нь найман иргэн амь насаа алдсан. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье" хэмээлээ.

Мөн тэрбээр "Цаг агаарын байгууллагаас ирүүлж байгаа мэдээллээр өнөөдрөөс эхлээд 10-ныг хүртэл нийт нутгаар дахин цас орж, цасан болон шороон шуурга шуурна" гэлээ.



НЭМЭЛТ: 14.48 цаг

-Б.Пүрэвдорж: Ахмадуудад 93 тэрбумыг нөхөж олгохгүй бол АН ялж гараад хохиролгүй болгоно-

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулиар 7 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоосон байсныг 5 жил болгосон. Энэ хуулийн дагуу 2018-2023 оны хооронд зургаа, долоон жилийн цалингийн дунджаар тэтгэврээ бодуулсан хүмүүс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ дахин таван жилээр бодуулж зөв болгох ёстой. 

Монгол төрийн буруу бодлогоос болоод 58,000 ахмадын 93 тэрбум төгрөг буюу нэг хүнд ойролцоогоор 1.6 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох тооцоолол гарсан. 

Сая Нийгмийн даатгалын багц хууль батлахдаа нөхөн олговор олгохооргүй заасан. Тийм учраас 2024 оны Нийгмийн Даатгалын Сангийн төсвийн тухай хууль дээр энэ 93 тэрбум төгрөгийг суурилуулан ахмадуудыг гомдолгүй болгох зайлшгүй шаардлага байна. Хөшөө дурсгалд мөнгө зарцуулахын оронд ахмадууддаа нөхөж олгох 93 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв дээр заавал тавьж өг гэж шаардаж байна. Хэрэв төсөвт тавихгүй бол орон даяар 58,000 иргэний гарын үсгийг цуглуулах аяныг зохион байгуулна. Болохгүй бол 2024 оны сонгуулиар Ардчилсан Нам ялахаараа ахмадуудаа гомдолгүй болгож өгнө" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэнээс асуусан юм. Энэ чинь асуултын цаг биш" хэмээлээ.


НЭМЭЛТ: 14.30 цаг

-АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө-

Хуралдааны эхэнд УИХ дах АН-ын бүлэг ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт хоёр хоногийн завсарлага хүслээ.

УИХ дах АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Цалин тэтгэвэр нэмэх нэрээр бэлэн мөнгө тараах, инфляцыг өдөөх зэрэг олон асуудлууд орж ирж байна. Дагалдан орж ирж буй хуульд ярих ёстой асуудал их бий. Төрийн өмчит ААН-үүд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаална гэсэн хууль нь авлига, хулгайн асуудлыг хууль ёсны болгох гэж байна. Биржгүйгээр шууд гэрээ хийж болно гэсэн асуудал үүсэж байна. Тиймээс 2024 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт хоёр хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн" хэмээлээ.

Ирэх оны төсвийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг билээ. Энэхүү хуулийн хугацааг УИХ-ын дарга сануулав.

Тэрбээр "Хуулийн хугацаатай асуудал л даа. Энэ тоглоом наргианы асуудал биш. УИХ-ын нэр хүн рүү Ч.Хүрэлбаатар сайд тэгж дайрч болохгүй. 2024 оны төсвийн тухай хууль хугацаатай асуудал боловч Засгийн газрын сайд нарын саналаар хоцорч хэлэлцүүлсэн. Түүнээс биш УИХ-аас болж хойшилсон зүйл байхгүй. Аль аль талдаа хариуцлагтай хандах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө" гэлээ.

Ингэснээр 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгэр АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авч, 16.30 цагт эргэн хэлэлцэхээр боллоо.


НЭМЭЛТ: 14.10 цаг

-Чуулган: Ирэх оны төсвийн хоёр дах хэлэлцүүлгийг хийж эхэллээ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дах хэлэлцүүлгийг хийх юм. 


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-ТБХ-ны шөнө боосон 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганаар оруулна-

Төсвийн байнгын хороо 2024 оны улсын төсвөө боох гэж шөнө дөлөөр хуралдсан билээ. Өчигдрийн /2023.11.07/ хуралдаан 10.30 цагт товлогдоод байсан ч, оройн 18.00 цаг хүрч эхэлсэн. Улмаар шөнийн 01.00 цаг дууссан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2023.11.08/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.

·  Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Бусад

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 8, 2023 12:37

НАМЫН ХӨТӨЛБӨР, ХУУЛЬД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ИНФЛЯЦААР ЖИЛД ХОЁР УДАА НЭМНЭ ГЭЖ ОРСОН. ТӨСВИЙН ХУУЛИА ИНГЭЖ БООСОН. НЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Ч ХИЙГДСЭН ТӨСВИЙН ХУУЛИЙГ ЗАДЛАХ ХУУЛЬГҮЙ. ХЭРВЭЭ ЗАДАЛВАЛ УИХ ТАРАХ ХУУЛЬТАЙ. ТӨРИЙН ОЙ САНАМЖ ИЙМ ОЙРХОН МАРТАЛТТАЙ БАЙЖ, АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛОХОО БОЛИМООР БАЙНА. МӨНГӨНИЙ ИНФЛЯЦ НЭГ ТӨГРӨГИЙГ Ч, НЭГ САЯ ТӨГРӨГИЙГ АДИЛХАН ИДДЭГ. ЯМАР Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ, НДШ ТӨЛӨӨГҮЙ ХҮМҮҮСТ 500000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙГ ХУУЛЬ БУС АРГААР НДШ ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ОЛГОЖ БАЙГАА. 30,40 АЖИЛЛААД НДШ ТӨЛӨӨД ТӨЛСӨН МӨНГӨНӨӨСӨӨ ТЭТГЭВЭРЭЭ АВЧ БАЙГАА. ЯЛГААГ НЬ ЗӨВ ОЙЛГОЖ, СОНГУУЛИЙН САНАЛЫН АВИЛГАА ТУСАД НЬ, ИНФЛЯЦЫН ИДЭЛТИЙГ ХУУЬ ХӨТӨЛБӨР, ӨМНӨ ХЭЛСНИЙХЭЭ ДАГУУ ХУВИАР ТООЦОЖ ОЛГОХ НЬ ЗӨВ.

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 8, 2023 12:49

НАМЫН ХӨТӨЛБӨР, ХУУЛЬД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ИНФЛЯЦААР ЖИЛД ХОЁР УДАА НЭМНЭ ГЭЖ ОРСОН. ТӨСВИЙН ХУУЛИА ИНГЭЖ БООСОН. НЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Ч ХИЙГДСЭН ТӨСВИЙН ХУУЛИЙГ ЗАДЛАХ ХУУЛЬГҮЙ. ХЭРВЭЭ ЗАДАЛВАЛ УИХ ТАРАХ ХУУЛЬТАЙ. ТӨРИЙН ОЙ САНАМЖ ИЙМ ОЙРХОН МАРТАЛТТАЙ БАЙЖ, АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛОХОО БОЛИМООР БАЙНА. МӨНГӨНИЙ ИНФЛЯЦ НЭГ ТӨГРӨГИЙГ Ч, НЭГ САЯ ТӨГРӨГИЙГ АДИЛХАН ИДДЭГ. ЯМАР Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ, НДШ ТӨЛӨӨГҮЙ ХҮМҮҮСТ 500000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙГ ХУУЛЬ БУС АРГААР НДШ ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ОЛГОЖ БАЙГАА. 30,40 АЖИЛЛААД НДШ ТӨЛӨӨД ТӨЛСӨН МӨНГӨНӨӨСӨӨ ТЭТГЭВЭРЭЭ АВЧ БАЙГАА. ЯЛГААГ НЬ ЗӨВ ОЙЛГОЖ, СОНГУУЛИЙН САНАЛЫН АВИЛГАА ТУСАД НЬ, ИНФЛЯЦЫН ИДЭЛТИЙГ ХУУЛЬ ХӨТӨЛБӨР, ӨМНӨ ХЭЛСНИЙХЭЭ ДАГУУ ХУВИАР ТООЦОЖ ОЛГОХ НЬ ЗӨВ. ИНФЛЯЦ ХУВИАР ТООЦОГДДОГ ҮЗҮҮЛЭЛТ.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 13:16

Бүх тэтгэвэрийг адил хэмжээгээр нэмдэг маш тэнэг практик манайхаас өөр ямарч улсад байхгүй. Г�##� унтраах поп сан�##� шийдвэрээ ардын намын бүлэг буцааж татсан нь дээр.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 16:55

Арай ч дээ та нарын буруу гаргасан хуульд золиослогдсон 58000 ахмадын 7 жилээр тогтоосон тэтгэвэрийг 5 жилээр бодон нэмж, энэ жилүүдэд хохирсон мөнгийг нь нөхөн олгох хэрэгтэй шүү. МАН шударга л бай л даа Пзрэвдорж гишүүн зөв л ярьж байна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button