Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр БНСУ-д айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр БНСУ-д газардаж, айлчлалаа эхлүүлэх юм. Тэрбээр БНАСАУ, АНУ болон БНСУ-ын харилцаа, бүс нутгийн асуудлын талаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй хэлэлцэнэ.

Блинкен Сөүлээс 60 км-ийн зайд оршдог Пёнтак хот дахь АНУ-ын цэргийн баазад өнөө орой газардах төлөвтэй байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр Токио хотноо болсон Их долоон орны гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож дуусаад БНСУ-д айлчилж байгаа юм.

Их долоон орны гадаад хэргийн сайд нарын Токио дахь уулзалт

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр Юн Сок Ёл ажиллаж эхэлснээс хойш Блинкений хийж буй анхны айлчлал энэ аж. Пүрэв гарагт /2023.11.09/ Блинкен БНСУ-ын ГХ-ийн сайд Пак Жин болон батлан хамгаалахын дээд албан тушаалтнуудтай уулзана.

Хойд Солонгос хиймэл дагуулаа хөөргөх гурав дахь оролдлогоо хийх эгзэгтэй мөчид Блинкен айлчиллаа. Өмнө нь тав болон наймдугаар сард Умард Солонгос хиймэл дагуул тойрог замд байршуулах гээд бүтэлгүйтсэн.

Харин есдүгээр сард Ким Жон Ун ОХУ-д айлчилсны дараа Оросын тал Умардад хиймэл дагуул хөөргөх тал дээр тусалсан байх магадлалтай гэж Өмнөдийн тал таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-08 11:39

Энэ тэнүүлч яваад байхын бүтэх юм �##�гаа

Холбоотой мэдээ

Back to top button