Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: 2050 онд амьтнаас хүнд халдварласан өвчний нас баралт 12 дахин нэмэгдэж магадгүй

Тахал амьтнаас хүнд халдварласан бичил биетээс болж үүсдэг. Коронавирусийн цар тахлын гарал үүслийн талаарх таамаглалуудын нэг нь Ухань хотын худалдааны захад вирус амьтнаас хүн рүү халдсан гэх онол билээ.

Тэгвэл “BMJ Global Health” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанаас харвал амьтнаас хүнд шилждэг дөрвөн төрлийн халдварын тохиолдол хурдтай нэмэгдэж байгаа аж.

Судалгааг бичсэн эрдэмтдийн тооцооллоор бол хэрвээ халдвар үсэрхийлэх нь энэ чигтээ нэмэгдсээр байвал 2050 гэхэд ийм халдвараас болж нас барах хүний тоо 2020 онтой харьцуулахад 12 дахин нэмэгдэж магадгүй байна.

Амьтнаас хүнд халдварласан өвчнийг зоонозын гаралтай өвчин гэдэг. Эрдэмтэд 1963-аас 2019 оны хооронд үүссэн зоонозын төрлийн дөрвөн халдварын дэгдэлтийг судалсан байна.

Тэд филовирус (Эбола, Марбург гэх мэт), SARS Коронавирус 1, Нипа вирус (Тархины хаван үүсгэдэг), Мачупо вирусийг (Боливийн цусархаг халууралт үүсгэдэг) судалгаандаа авч үзсэн юм.

Дүн шинжилгээ хийж үзээд халдвар дэгдэх тохиолдол жил ирэх бүр 5 хувиар, нас баралтын тоо жил ирэх бүр 8.7 хувиар нэмэгдэж байгааг тогтоожээ. Эрдэмтэд судалгаагаа дүгнэж бичихдээ “Энэ судалгаанд ажиглагдсан зүй тогтол үргэлжилбэл 2020 онтой харьцуулахад 2050 онд дэгдэлтийн тоо 4 дахин нэмэгдэж, нас баралт 12 дахин ихэснэ” гэсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button