Бизнес мэдээ

ХААН Банкны картаараа БНСУ-д хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

ХААН Банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож ирснээс гадна платинум болон приорити карт эзэмшигчдэдээ зориулан олон улсад нэр хүнд бүхий алдартай эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг өмнө нь бүрдүүлж байсан билээ.

Тэгвэл энэ удаа БНСУ-ын “We hotel” 5 одтой амралт, сувиллын газар болон “Ahnkang” эмнэлэгт тус бүр 10-20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг ХААН Банкны платинум болон приорити карт эзэмшигчдэдээ олгож буйг дуулгахад таатай байна.

“We hotel” нь ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Халла уулын бэлд 210,000 м.кв ой модон дунд байрладаг, дээд зэрэглэлийн 5 одтой амралт, сувиллын газар юм. Харилцагч та спа, эмчилгээ, гоо сайхны төв, усан сан зэрэг цогц үйлчилгээнээс сонгон үйлчлүүлж, 10-20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Харин 30 жилийн түүхтэй, 300 мянга гаруй хүнийг эмчилж сувилсан “Ahnkang” эмнэлгийн хувьд нуруу, үе мөчний чиглэлээр дагнасан, нэр хүндтэй эмнэлэг бөгөөд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан эмчилгээ үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Тус эмнэлэгт харилцагч та приорити картаараа 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

Та ХААН Банкны картын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button