Мика: Гүйцэтгэх захирал хийдэг хиймэл оюун ухаантай робот

“Dictador” нэртэй Польш компани өнгөрсөн жил Мика нэртэй хиймэл оюун ухаантай роботыг гүйцэтгэх захирлаараа томилсон байна. Тус компанийн гаргасан бичлэг дээр Мика “Дэвшилтэт хиймэл оюун ухаан, машин сургалтын алгоритмын тусламжтайгаар би өгөгдөл дээр суурилсан шийдвэр хурдан гаргаж чадна” гэж хэлжээ.
“Reuters” агентлагт “Dictador” компанийн ерөнхийлөгч Марек Шолдровски хэлэхдээ Мика ажилчид халах шийдвэр гаргахгүй, компанийн гол чухал шийдвэрүүдийг хүн зохицуулна гэсэн байна.
Мика мөн “Reuters”-д ярилцлага өгөхдөө “Би амардаггүй. Долоо хоногийн 24 цагийн турш ажиллаж хиймэл оюун ухааны ид шидийг гаргадаг. Миний шийдвэрүүд мэдээлэлд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж, компанийн стратегийн зорилтуудад нийцүүлэхэд тулгуурладаг. Надад хувийн ашиг сонирхол байхгүй” гэж хэлжээ.

Софиа нэртэй хиймэл оюун ухаантай роботыг хөгжүүлсэн “Hanson Robotics” компани Микаг бүтээсэн байна. Дэлхийн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудад ярилцлага өгч байснаараа Софиа алдартай. “Dictador” компанийн вэбсайт дээр бичсэнээр Мика нь Софиагийн илүү боловсронгуй хөгжүүлсэн “эгч” хувилбар нь аж.
Эх сурвалж: Business Insider
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАВААН ЦАРАЙТАЙ