Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэ он 125 мянган жилд үзэгдээгүй дулаан өнгөрлөө

Европын Холбооны эрдэмтэд энэ он сүүлийн 125 мянган жилд үзэгдээгүй дулаан өнгөрсөн гэж мэдэгджээ. Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) мэдээлснээр өнгөрсөн аравдугаар сар 2019 оны 10-р сард тогтоогдсон дундаж температурын рекордыг их хэмжээгээр давсан аж.

“C3S”-ийн “Өмнөх рекордыг 0.4 цельс градусаар давсан, энэ нь маш том өсөлт. Аравдугаар сарын уур амьсгалын маш хэвийн бус байсан” гэсэн юм. Эрдэмтдийн үзэж буйгаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт болон Эль Нино цаг уурын үзэгдлийн улмаас аравдугаар сар дулаан байсан юм.

Рекорд эвдсэн дулаан аравдугаар сар байсан нь энэ жилийг температур бүртгэж эхэлснээс хойш үзэгдсэн хамгийн дулаан он байсан гэж хэлж болно хэмээн Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба мэдээлжээ. Өмнө нь 2016 он Эль Нино цаг уурын үзэгдлийн улмаас халж, хамгийн дулаан жил болсон.

2023 оны аравдугаар сард дэлхийн гадаргын дундаж температур 1850-аас 1900 оны дундаж температуртай харьцуулахад 1.7 градус цельсээр дулаан байжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг уурын хор хөнөөлтэй үзэгдлүүдийн хүч болон тохиолдол нэмэгдэж буй. Энэ жил дэлхийн олон улсуудад хүчтэй үер бууж, ой хээрийн түймэр их гарсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинddd
Зочинddd
2023-11-09 11:55

125000 jil hen dulaan hemjsen bol oo?

Холбоотой мэдээ

Back to top button