Нийгмийн

Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл ирэх сараас ажиллаж эхэлнэ

Эрчим хүчний яамны мэдээлснээр Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалангийн дулааны станцыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажил 76%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

ДС-ын өргөтгөлийн зуухыг энэ оны арванхоёр дугаар сард сүлжээнд залгахаар уртасгасан цагаар шахуу ажиллаж байгааг гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” компанийн удирдлагууд мэдэгджээ.

Амгалангийн дулааны станцыг дэвшилтэт технологийн ус халаалтын нэг зуухаар ингэж өргөтгөснөөр Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах юм байна.

Өргөтгөлийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу 2024 оны долоодугаар сард дуусгах хуваарьтай байжээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button