Нийгмийн

ФОТО: Сонгинохайрхан дүүрэгт 1210 хүүхэд суралцах шинэ сургууль нээлтээ хийлээ

Өнөөдөр /2019.11.08/ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 143 дугаар сургууль өнөөдөр шинээр үүд хаалгаа нээлээ. Тус хороо өмнө нь төрийн өмчийн сургуульгүй байсан бөгөөд ийнхүү шинэ сургуультай болсноор тус дүүргийн хамран сургах тойргийн 6, 23, 37, 39 дүгээр хороодын сургуулийн насны 4,586 хүүхдээс тус сургуульд 1,210 хүүхдэд 83 багш, ажилчид боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Шинэ сургууль нь ангийн зориулалтаар ашиглах боломжтой 18 танхимтай ба талбайн дундаж хэмжээ нь 64м.кв талбайтай, бага ангийн 22 бүлэгт 776, дунд ангийн 9 бүлэгт 302, ахлах ангийн 5 бүлэгт 132 буюу нийт 36 бүлэгт 1,210 хүүхдийг хүлээн авсан. Зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, цэвэр усны төвийн шугаманд холбогдсон, дулааны эх үүсвэр нь уурын зуухтай.

Сургуулийн байрны бүтээн босголтыг улсын төсвийн 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүрэл ордон” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна. Сургуулийн барилга 2018-2019 онд он дамжин баригджээ.

Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Д.Ундармаа, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Алтантуяа, Б.Мягмарсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцов.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button