Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирланд тогооч 119 цаг 57 минут тасралтгүй хоол хийн Гиннесийн амжилт тогтоолоо

Өнгөрсөн тавдугаар сард Хилда Баси нэртэй Нигери тогооч 93 цаг 11 минутын турш тасралтгүй хоол хийж Гиннесийн дээд амжилт тогтоосон. Рекорд тогтоосны дараа тэрбээр “Би ердийн бус зүйл хийж өөрийгөө, Нигери улсыг олны анхаарлын төвд оруулах ёстой гэж бодсоор ирсэн” гэжээ.

Тэгвэл Алан Фишер нэртэй Ирланд гаралтай тогооч түүний рекордыг 26 цагаар давуулж шинэчилсэн аж. Японд амьдардаг тэрбээр 119 цаг 57 минут тасралтгүй хоол хийсэн гэж Гиннесийн дээд амжилт мэдэгдсэн байна.

Алан Фишер болон Хилда Баси

Рекорд шинээр тогтоосны дараа Фишер “Лата (өөр нэг рекорд тогтоогч) болон Хилдагийн амжилтууд надад урам зориг өгсөн” гэж хэлжээ. Тэрбээр 119 цаг 57 минутын турш хоол хийхдээ 300 кг төмс арилгаж, 357 кг талх, 3,360 порц хоол хийсэн аж.

Фишер ярилцлага өгөхдөө “Цаг өнгөрөх тутам төмс арилгах илүү хэцүү болж байсан. Тасралтгүй төмс арилгах намайг бараг л ховсодсон доо. Би хоёр дахь өдрөө хий юм харсан. Эргэж хараад хүнээс юм асуух гэтэл хэн ч байгаагүй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button