Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн “Pizza Hut” могойн махтай пицца гаргажээ

Хонконгийн “Pizza Hut” тус хотод олон жил үйл ажиллагаа явуулсан Сэр Вон Фун нэртэй ресторантай хамтран могойн махтай пицца гаргажээ. Тодруулбал тус пицца нь могойн жижиглэсэн мах, хар мөөг, хятад маягийн хатаасан хиамтай аж.

БНХАУ-ын өмнөд хэсэгт болон Хонконгийн оршин суугчид намрын хүйт орж ирэхэд могойн махтай шөл уудаг. Олон хүн могойн махыг гоо сайхныг сайжруулж, биеийг дулаацуулдаг эмийн чанартай гэж итгэдэг байна. Хятадаас гадна Тайланд, Вьетнам гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнуудад могойн махтай хоол иддэг юм.

“Pizza Hut” могойн махтай пиццагаа танилцуулахдаа “Бяслаг, хэрчсэн тахианы махтай хослуулбал могойн мах илүү амттай болдог. Могойн мах цусны эргэлтийг сайжруулна” гэж бичжээ.

Могойн махтайгаас гадна тэр пиццанд энгийн улаан лоолийн сүмс бус абалоны сүмс ашиглан суурь тавьсан байна. Абалоны сүмсийг хясааны соус, эрдэнэ шишийн сироп, шар буурцгийн сүмс гэх мэт орц ашиглан хийдэг аж.

Хонконгийн “Pizza Hut” арван хоёрдугаар сарын 22-ны өдөр хүртэл могойн махтай пиццаг худалдаална. Тус хотын оршин суугч Мабел Сиех “Надад аймар санагдаж байна. Дэлхийн олон орнууд могойг хоолондоо хийдэггүй, ялангуяа барууны орнуудад” гэж хэлжээ.

Харин Хонконгт төрж, өссөн Рэйчел Вонг “Бага зэрэг тахиа шиг амттай, гэхдээ загас бас өөр далайн бүтээгдэхүүнүүд шиг амт бий. Өвөл энэ шиг өндөр уурагтай хоол идэх гоё” гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button