Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ГАРААД ГУРВАН САР БОЛСОН ТАЛБАЙГ ХУДАЛДАН АВААД, ЗУРГААН САРЫН ДАРАА ДАХИН ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр заржээ.

УГ АСУУДЛЫГ БАРИМТААР ТОДРУУЛБАЛ, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр”2” нэртэй ....тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна.

Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/68 хувийн харьцаатайгаар хуваан эзэмшдэг аж.

Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувь эзэмшдэг байдал

Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ХОМ-тээ мэдүүлсэн байдал

Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан байна. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан.

Гэрчилгээ авснаас хойш ГУРВАН САРЫН ДАРАА ийнхүү зарагджээ.

Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин ЗУРГААН САРЫН ДАРАА /2018.07.03/ зарсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө НЭГ САЯтөгрөгөөр зарсан нь анхаарал татаж байгаа юм.

Тайлбар: Худалдан авсан ба худалдсан үнэн дүн

-ГАР УТАСНЫ ҮНЭЭР ОРД ХУДАЛДАН АВЧ, ӨӨРИЙН НАЙЗДАА ЗАРДАГ ШИНЭ “МОДА”-

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болсон шалтгаандаа,

-...Эрдэсжсэн цэгүүд тухайн онд хийгдсэн хайгуулын ажлын явцад хангалтгүй байсан.

-...Талбай нь засмал зам, дэд бүтцээс хол зайтай.

-...Үнэлгээ тодорхойлох боломжгүй  гэж дурджээ.

Хэдий тийм байлаа ч 1463 га талбайг хамрах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5 сая төгрөгөөр худалдан авч,  нэг сая төгрөгөөр зарах ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ билээ.

Монгол төгрөгийн ханш ихээр унасан өнөө үед ТАВ БА НЭГ САЯ ТӨГРӨГ нь орчин үеийн үзүүлэлт бүхий ухаалаг гар  утасны үнэтэй дүйцэх юм.

Тайлбар: Тусгай зөвшөөрлийг зарах болсон шалтгаан

-Х.БАТ-ЭРДЭНЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ЗОРИУЛАН КОМПАНИ БАЙГУУЛСАН УУ-

Уг арилжаанд оролцсон “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн хувьд тэрээр өөрийн 100 хувь эзэмшдэг “Бэст ланд майнинг” ХХК-ийнхаа нэр дээр хайгуулын зөвшөөрлийг шилжүүлэн авсанбайна.

“Бэст ланд майнинг” ХХК нь 2018.05.16-ны өдөр улсын бүртгэлээс ГЕОЛОГИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙХ үйл ажиллагааны чиглэл бүхий гэрчилгээг авсан байна.

Тайлбар: “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн шилжүүлэн авсан баримт

Тодруулбал, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ уг тусгай зөвшөөрлийг авахаасаа ердөө сар гаруйн өмнө “Бэст ланд майнинг” ХХК-иа байгуулсан байна. Энэ нь уг арилжаанд зориулж, ЗОРИУДААР КОМПАНИ БАЙГУУЛСАН гэх хардлагыг үүсгэж байгаа юм.

Холбогдох баримтуудыг тайлбартайгаар хавсран нийтлэв.

Ж.МЯДАГБАДАМ

Тайлбар: Тусгай зөвшөөрлийн талбай

Тайлбар: Худалдахыг зөвшөөрсөн байдал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-08-22 11:41

buh ajillagaa n huuliin daguu l ywsn bl boloo bzdee.

zochin
zochin
2019-08-22 12:01

j.erdenebatin garin useg bsh l bn daa. Internetres haigaad uz. shal oor garin useg bn shu. iimrhuu huuramch medeeleld tarhia ugaalgahgui shu

Irgen
Irgen
2019-08-22 12:19

Iim hudlaa unen ni medegdehgui yum end tendgui shareleh ni yag hend yamar ashigtai ve. Share hiisen hun ni iimerhuu zuiliig oilgohoorchgui bairiin gar bhiin.

haha
haha
2019-08-22 12:52

Haha omnogovid nuursnii ordiig hen negen mongotei mangar ochood awna gej bodoj bnuu ? Ugui shuu argagui eronhii said , geh met tom garuud l awna!!

zochin
zochin
2019-08-22 13:20

barimt ni hudlaa huuramch ym bishvv. J. Erdenebatiin gariin vseg bish baina shvvdee. yuunii tuluu hudlaa medee bichne wee

Эрдэнэбат
Эрдэнэбат
2019-08-22 15:28

5 саяаар авч, 1 саяаар зарсан. Жинэхэнэ ариун явд�##� мөн.

Холбоотой мэдээ

Back to top button