“Beatles” хамтлаг эцсийн удаа Их Британийг байлдан дагуулав

Алдарт “Beatles” хамтлаг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.11.03/ “Now and Then” нэртэй хамгийн сүүлийн уран бүтээлээ гаргасан. Тус дууны үгийг Жон Леннон 1978 онд бичиж эхлүүлсэн ч энэ жил дуусгажээ.
Тэгвэл тус уран бүтээл Их Британийн дууны чартыг тэргүүлсэн байна. “Beatles”-ийн “From Me to You” нэртэй уран бүтээл 60 жилийн өмнө хамгийн анх Их Британийн чартыг тэргүүлж байсан юм.
Харин хамгийн сүүлд “The Ballad of John and Yoko” нэртэй уран бүтээлээрээ чартыг тэргүүлсэн. Шинэ уран бүтээл нь жагсаалтыг тэргүүлсний дараа Пол МакКартни “Үнэхээр гайхалтай. Миний хувьд маш сэтгэл хөдөлгөм мөч боллоо” гэж хэлжээ.
Жон 1978 онд “Now and Then”-ий үгийг бичиж эхлүүлсний дараа Пол дууг гүйцээж гаргахыг хүссээр ирсэн байна. Техник технологи, хиймэл оюун ухаан хөгжсөн тул Пол олон жил хүсэж явсан мөрөөдлөө биелүүлж чадсан аж.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр л жагса�##�т гээч дээ чарт ч гэм шиг орчуулга гэж авах түй ч бхгүй
Худ�##� мэдээлэл бичихээсээ ичээч. Нас барах нь нас бараад, өтлөх нь өтлөөд. Юуны дуулахтай мантай.