Газын зурвас дахь хамгийн том эмнэлгийн үйл ажиллагаа зогслоо

Хамас бүлэг аравдугаар сарын 7-ны өдөр Хамас Израил руу гэнэтийн дайралт хийсний дараа Израилын арми Газаг бүслэн хоол хүнс, ус, түлш оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Түлшгүйн улмаас Газын зурвасын хамгийн том эмнэлэг Аль Шифа үйл ажиллагаагаа бямба гарагт /2023.11.12/ зогсоосон байна.
Тэгвэл Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ням гарагт /2023.11.12/ мэдэгдэл хийхдээ Хамас бүлэг Аль Шифа эмнэлэгт түлш өгөх саналыг хүлээн аваагүй гэжээ.

Тэрбээр “NBC News”-д хэлэхдээ “Харин ч эсрэгээрээ, өнгөрсөн шөнө бид эмнэлгийг үйл ажиллагаагаа явуулж, инкубаторуудаа ажиллуулахад хангалттай түлш өгөхийг санал болгосон. Учир нь бид өвчтөнүүдтэй байлдаагүй. Бид Шифа эмнэлэгт түлш өгөхийг санал болгосон, гэхдээ Хамас татгалзсан” хэмээсэн юм.
Палестины албан тушаалтнууд тус эмнэлэгт гурван нярай эндсэн, тог цахилгаангүй болсон учир хэд хэдэн нярай амьсгал хураах эрсдэл тулгарсан гэж мэдэгдсэн байна. Харин Израилын зэвсэгт хүчин ням гарагт /2023.11.12/ Аль Шифа эмнэлгээс хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн гэжээ.
Нетаньяху нэмж “Хамас эмнэлгүүдэд нуугддаг. Тэд түлшийг эмнэлгүүд рүү хүргэх сонирхолгүй. Харин газар доорх хонгилоороо дамжуулж өөрсдийнхөө дайны машинд ашиглах зорилготой” гэж хэлсэн юм. Хамас Аль Шифа болон Газын зурвас дахь бусад эмнэлгүүдийн дор байртай гэх мэдээллийг үгүйсгэсээр байгаа аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дайтаж чадахгүй эмнэлэг иргэдийг барьца�##�ж нуугдана