Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д өсвөр насны 10 хоригдол ЭЕШ өгнө

Энэ долоо хоногт БНСУ даяар хагас сая гаруй сурагчид элсэлтийн шалгалт өгнө. Тэгвэл тэдгээр сурагчидтай хамт өсвөр насны 10 хоригдол тусгай өрөөнд шалгалт өгөх болсон байна.

Шалгалт өгөх хүүхдүүд Өмнөд Солонгосын хамгийн анхны шоронгийн сургууль болох Мандела хөвгүүдийн сургуульд суралцдаг хоригдлууд юм. Өнгөрсөн гуравдугаар сард 14-өөс 17 насны, залуухан хоригдлуудыг нийгэмд дасан зохицоход туслан, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой тус сургуулийг нээжээ.

Мандела сургууль

Сөүлийн баруун өмнөд захад оршдог Намбу засан хүмүүжүүлэх газар Мандела хөвгүүдийн сургуулийн ангийг элсэлтийн шалгалт өгөх өрөө болгон хувиргана. Шалгалт пүрэв гарагт /2023.11.16/ болох юм.

Пүрэв гарагт шалгалтын материалыг Боловсролын яамнаас цагдаагийн хамгаалалттай ачааны машинаар авчирч, хянагчаар долоон боловсролын ажилтан ажиллах аж. Намбу хорих ангийн дарга Ким Жон Хан “Тэд нийгэмд эргэж орохдоо боловсролтой байвал гэмт хэргийн замаас гадна амьдралд хөл тавихад нь тусална” гэж хэлжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button