НАТО-гийн дарга асан Украиныг алдсан мужуудаа орхин элсэх санал дэвшүүлэв

НАТО-гийн ерөнхий нарийн бичиг асан Украиныг ОХУ-д алдсан мужуудаа орхин тус холбоонд элсэж орохыг санал болгосон байна. Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Андрей Ермактай НАТО-д элсэх талаар удаан хугацааны турш ярилцжээ.
Тэд Украинд олгох НАТО-гийн гишүүнчлэлийн цар хүрээний талаар их зүйл хэлэлцсэн байна. Расмуссен Украинд хэсэгчлэн гишүүнчлэл олгох нь мөргөлдөөнийг зогсоох бус Украиныг НАТО-д элсэхийг зогсоож чадахгүй гэсэн мессежийг ОХУ-д өгөх зорилготой гэсэн байна.

Ирэх оны зун НАТО 75 жилийн ойн баярын чуулганаа Вашингтон хотод хийнэ. Тус уулзалтаар яригдах гол сэдэв нь Украины гишүүнчлэлийн асуудал гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Энэ жил болсон чуулганаар АНУ, Германы шахалтаар НАТО Украинд гишүүнчлэлийн урилгыг тохиромжтой цагт нь илгээнэ гэсэн мэдэгдэл гаргасан. Харин Украин тодорхой он сар өдөр сонсох хүсэлтэй байсан юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйн эзлэгдсэн мужуудаа өгөөд НАТО д элсэх эсвэл газар нутгийн маргаантай улсыг НАТО д элсүүлдэггүй дүрэм журам үйлчилдэг 2 замаас нэгийг нь сонгох гарц үлджээ. НАТО д элсвэл эхлэж дайн өдөөхгүй гэсэн гэрээ дүрэм журам бас үйлчилдэг юм байна
Тэрнээс нь өмнө Украйныг бүхлээр нь эзлээд �##�и�##�агчыг нь дүүжлэхээ Путин мэдэж бгаа байлгүй.