Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Гэрэлтүүлэг, гарцгүй Налайхын замаар зорчихдоо ҮҮНИЙГ анхаар

“Налайхын зам” албан ёсоор нээгдэж, туузаа хайчлаад зургаа хонолоо. 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа уг зам өнөөдрийн байдлаар зарим хэсэгтээ гэрэлтүүлэггүй, хоёр талаараа шороон овоолготой, зарим хэсэгтээ хоёр тийшээ ухсан нүхтэй, явган хүний гарцаа бүрэн шийдээгүй, автобусны буудлууд бүрэн баригдаагүй байдалтай байна.

Товлосон хугацаанаас нийт 29 хоногоор хойшилж нээгээд буй уг замыг анх төлөвлөхдөө 4 км тутамд нэг гарц, нэг аюулгүй тойрог, гүүрэн гарц тав, мал амьтан зориулсан гарц, дугуйн зам, явган хүний зам зэргийг шийднэ гэж амласан. Гэвч өнөөдөр хоёр эгнээ замаа дөрөв болгож өргөсгөснөөс илүүгүй. Ирэх жил гэхэд зам хаахгүйгээр дээрх ажлуудаа хийж гүйцэтгэнэ гэв.

Зургийн тайлбар: Дээрх шороон зам дээр явган хүний зам болон дугуйн зам хийнэ
Зургийн тайлбар: Замын хаалт хийгдээгүй тул харанхуйд замын хажуу руу орох эрсдэлтэй

Автомашинуудын хөдөлгөөнд 60 км/цагийн хурдтай оролцох ёстой ч энэ зам дээр тэд хурд мэдэн давхилдана. Дүрмээрээ зорчих жолоочийн хажуугаар дургүйцлээ илэрхийлэн “шахах” нь явж ядаж буйг нь гайхах мэт. Уг зам дээр зургаан хурд хэмжигч ажиллаж байгаа нь бүгд орчин үеийнх тул тулж ирээд хурдаа хассан ч цагдаа нарт алсын зайны мэдээлэл очно. Нөгөөтэйгүүр, орой үдшийн цагаар гэрэлтүүлэг багатай тул хаа газраас хүн, амьтан гарч ирээд осол болохыг таамаглашгүй. Хурд хэтрүүлэн зорчиж яваад ганц л эвгүй хөдөлгөөн хийвэл замын хажууд овоолсон шороо руу өнхрөөд өгөх магадлалтай.

Зургийн тайлбар: Явган хүний гарцны тэмдэглэгээ хийсэн ч цагаан зураас татаагүй, автобусны буудлаа хийж дуусгаагүй байдал
Зургийн тайлбар: Замын хажуугийн ийм нүх довыг янзалж дуусаагүй байдал
Зургийн тайлбар: Энэ хэсэгт гэрэлтүүлгийг бүрэн гүйцэд шийдээгүй байна
Зургийн тайлбар: Замын хажуугийн ийм нүх довыг янзалж дуусаагүй байдал
Зургийн тайлбар: Шороон замаар автомашинтай уралдан хурдтай зорчиж байхад шон таарж мэднэ
Зургийн тайлбар: Замын хажуугаар ийм нүх ихтэй тул анхаарал болгоомж илүүдэхгүй

Иймд иргэд та бүхэн Налайхын замаар зорчихдоо дүрмээ баримтлан, сонор сэрэмжтэй зорчоорой.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-18 12:51

Zithromax Ship To Canada Amoxicillin Allergic Reaction Rash Photo Generic Viagra Reviews Message Board [url=http://cialibuy.com]Cialis[/url

MatFuse
MatFuse
2020-01-28 13:14

Amoxicillin Dosage For 7 Month Old [url=http://apcialisle.com]Cialis[/url] Levitra Mas Potente Que Viagra cialis 5mg best price Online Medz

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 15:35

Prix Cytotec http://cialisjh.com - Cialis Levitra Spese Buy Cialis Finasteride With Overnight Delivery

Холбоотой мэдээ

Back to top button