Гадаад мэдээДЭЛХИЙ

Непал улс ТикТокийг нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үзэн хоригложээ

Непал улс нийгмийн эв найрамдалтай байдалд сөргөөр нөлөөлж байна гэх шалтгаанаар ТикТокыг хориглосон байна. Мөн тус улс сошиал платформын компаниудыг улсад нь харилцах оффистой болохыг шаардсан хуулийн төслийг баталжээ.

Непалын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Реха Шарма ТикТокыг хор хөнөөлтэй контент тараадаг гэж хэлжээ. Тэрбээр “Хориг шууд хэрэгжиж эхлэх бөгөөд үүрэн холбооны албан тушаалтнуудад шийдвэрийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон” гэж нэмж хэлсэн байна.

Тус улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ТикТоктой холбоотой цахим гэмт хэргийн 1,600 гаруй тохиолдол бүртгэгджээ. Хориглох шийдвэрийг Непал улсын Конгрессын ахлах гишүүн Гаган Тапа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дарах оролдлого гэсэн юм.

Непалаас гадна Афганистан, Пакистан, Энэтхэг улсууд ТикТокыг хориглосон. Харин Австрали, Канад, Дани, Франц, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Тайвань, АНУ, Европын Холбоо засгийн газрын ажилчдаа ТикТок татахыг хориглосон байгаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button