УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Жавхлан: 4.9 их наядын төсөвтэй 692 шинэ төсөл, арга хэмжээ эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт 2024 оны улсын төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-наас шинээр батлагдсан төсөл хөтөлбөрүүд, тендерүүд зарлагдаж ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд ийнхүү эхэлж байна.
2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны газраар, яамдуудаар, аймаг орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжиж ийм хэмжээний ажил хийгдэнэ гэсэн үг.
- Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 80 төсөл, арга хэмжээ
- Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл, арга хэмжээ
- Соёлын салбарт 153,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 44 төсөл, арга хэмжээ
- Барилга хот байгуулалтын салбарт 423,9 тэрбум төгрөгийн 59 төсөл, арга хэмжээ
- Эрчим хүчний салбарт 202,3 тэрбум төгрөгийн 35 төсөл, арга хэмжээ
- Эрүүл мэндийн салбарт 398,4 тэрбум төгрөгийн 78 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.