Хоёр умайтай төрсөн эмэгтэй хоёуланд нь жирэмсэлжээ

АНУ-ын Алабама мужийн оршин суугч Кельси Хатчер нэртэй эмэгтэй хоёр умайтай төрсөн байна. Тэрбээр энэ хавар хөл хүнд болж эмчийн үзлэгт орж хэт авианд харуулахад хоёр умайд хоёуланд нь жирэмсэлсэн гэдгээ мэдсэн аж.
Хатчер тухайн үеийн мэдрэмжээ ярихдаа “Би нөхөртөө хоёр хүүхэд байна гэж хэлсэн. Тэгтэл гайхаад “Худлаа яриад байгаа юм уу” гэж асуусан” хэмээжээ. Гурван хүүхэдтэй тэд одоо хоёр охинтой болохоор бэлтгэж байгаа юм.

Эх барихын эмч Швета Пател “WVTM” телевизэд хэлэхдээ “Энэ жирэмслэлт бол маш, маш ховор тохиолдол. Зарим эх барихын болон эмэгтэйчүүдийн эмч бүхэл карьерынхаа турш ийм тохиолдолтой учирдаггүй” гэжээ. Хатчерийн жирэмслэлт маш ховор тохиолдол учир өндөр эрсдэлтэй жирэмслэлтэд орно.
Алабама мужийн их сургуулийн эмч, доктор Ричард Дэвис “Хоёр умайтай төрөх нь нийт эмэгтэйчүүдийн 1 хувьд л тохиолддог. Магадгүй мянган эмэгтэй тутмын гуравт нь, үүнээс гадна хоёр умайд хоёуланд нь жирэмсэлнэ гэдэг бүүр ховор зүйл” гэжээ.
Дэвисийн хэлснээр Хатчерийн хоёр охин хэдэн цаг, өдөр эсвэл долоо хоногийн зайтай төрж магадгүй аж. Түүний төрөх өдөр Зул сарын баяраар тохиож байгаа юм.
Эх сурвалж: Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За наад мэдээгээ сайн нягт�##� даа нийт эмэгтэйн 1 хувь яахаараа мянганы 3 болдын, тэгсэнээ 1 хувь ч яахаараа маш ховор болдогийн тэнэгтэж өгчийна даа, анагаах ухаанд 100к, 300к-д нэг тохиолдох өөрчлөлтүүд олон байдаг шүү
100k 1lnii 1 bh oo 2 umai 1000nii neg gj yu bsiin