УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮХЦ-ийн гишүүнд Л.Өлзийсайханыг томилохыг ТББХ дэмжжээ

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Э.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ. Тодруулбал,

  • Цэцийн дарга Д.Одбаярыг УИХ санал болгосноор 2016.11.17-ны өдөр томилсон.
  • Цэцийн гишүүн Н.Чинбатыг УДШ-ээс санал болгосноор 2017.06.09-ний өдөр томилсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.

Тэдний орны томилгоог УИХ хийхгүй байсаар өнөөдрийг хүрэв.

Улсын дээд шүүхийн квотын дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар олонхын санал авсан МУИС-ин багш О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн.

Харин нөгөөг нь УИХ-аас томилох учиртай. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд өдгөө УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Өлзийсайханыг томилохыг дэмжжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг, Н.Чинбатын оронд О.Мөнхсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох чигтэй болж байна гэсэн үг. Тэднийг томилохдоо УИХ-аар оруулж, томилгооны сонсгол хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-15 16:24

Төрийн бус байгууллагууд төрд ямар хүн томилохыг мэддэг болчихсон уу .2 жилийн өмнө УИХын гишүүд татвараас зугтаж ТББ аар мөнгө шилжүүлж авдаг мода арилсан уу.

Зочин
Зочин
2023-11-15 17:02

Хүүхэлдэй

Иргэн
Иргэн
2023-11-15 17:04

Энэ хэрэггүй байгууллагаа татан буулга. Үндсэн хуульд иргэний нийгэм байгуулна гэсэн байгаа. Одоо намын дарангуйллын нийгэм байгуулчихсан байгаа. ҮХЦ огт ач холбогдол байхгүй.

Зочин
Зочин
2023-11-15 19:55

Энчдээ, чадвар маруухан гардаа

Зочин
Зочин
2023-11-15 21:48

Ха ха хэний суганы үс үү

Зочин
Зочин
2023-11-15 22:03

Мундаг хуульч шүү дээ. Я�##�тач үгүй очих нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button