Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас: 5 өдөр гал зогсоовол 70 Израил хүнийг суллана

Хамас бүлгийн нисэх хүчин даваа гарагт /2023.11.13/ Катарын зуучлагчдад тав хоногийн гал зогсоосны хариуд 70 Израил хүнийг суллахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Тус бүлгийн Аль Кассам бригадын төлөөлөгч Абу Убайда “Өнгөрсөн долоо хоногт Катарын ах дүүс маань дайсанд баривчлагдсан 200 Палестин хүүхдүүд болон 75 эмэгтэйчүүдийг чөлөөлсний хариуд Израил хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах санал тавьсан” гэсэн юм.

Тэрбээр “Энэ тохиролцоонд гал бүрэн зогсоож, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөх мөн багтана” хэмээж Израилын тал хэлэлцээг сунжруулж, бултаж байна гэж буруутгасан байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас Израил руу гэнэтийн дайралт хийж, 240 гаруй хүнийг барьцаанд авсан. Өнгөрсөн сард тус бүлэг Катарын зуучилсан тохиролцоогоор дөрвөн хүнийг сулласан. Мөн Израилын Батлан хамгаалах яам өөр нэг хүнийг хүч ашиглан аварсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button