Кембрижийн толь бичиг энэ онд "Хий юм харах" гэдэг үгийг онцолжээ

Кембрижийн толь бичиг энэ оны онцлох үгээр “Hallucinate” буюу “Оршин байдаггүй юм харах, сонсох, мэдрэх, үнэртэх” утгатай үгийг сонгосон байна. Гэхдээ тус үгэнд “Хиймэл оюун ухаан хий зүйл харахаараа худал мэдээлэл тараах үйлдэл” гэх шинэ утга нэмжээ.
Жишээлбэл АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хуулийн фирм ChatGPT ашиглан хуулийн судалгаа хийсэн байна. Ингэхэд ChatGPT огт болж байгаагүй, зохиомол шүүх хурлыг иш татаж хариулсан аж.

Кембрижийн их сургуулийн доктор Шевлин “Хий юм харахыг хүнд тохиолддог зүйл гэж ихэнхдээ боддог. Гэхдээ бодит байдлаас хөндийрч буй төлөөлөгчийг илэрхийлдэг үйл үг. Энэ үг нь хэрэглэгч бус хиймэл оюун ухаан хий зүйл харж байгааг бас илэрхийлнэ” гэж хэлжээ.
Мөн Кембрижийн толь бичгийн хэвлэлийн менежер Вендалин Николс “Хиймэл оюун ухаан хий юм хардаг гэдэг нь хүмүүс бид хиймэл оюун ухааныг хэрэглэхдээ нухацтай бодох чадвараа ашиглах шаардлагатай гэдгийг харууллаа” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.