ҮХЦ-ийн гишүүдийн жендерийн харьцаа 6:3 болов
Үндсэн хуулийн цэцээс Д.Одбаяр, Н.Чинбат, Ц.Нанзаддорж нар явлаа. Д.Одбаяр 2016 он, Н.Чинбат 2017 он, Ц.Нанзаддорж 2018 оноос хойш суусан.
Тэдний оронд О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэсэн шинэ залуус ирэв. Онцлог нь, тэдний хоёр нь эмэгтэй.
Э.Энхтуяагийн хувьд: ХЗДХЯ-нд мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажилласан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алинд ажилласан намтартай аж.
Л.Өлзийсайханы хувьд Улсын Их Хурлын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. ҮХЦ рүү татагдаж байна.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүдийн 2-3 нь эмэгтэй гишүүд байж ирсэн уламжлал уг нь байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаад, Ш.Солонго ганц эмэгтэй гишүүн нь байв. Өнөөдөр ийнхүү гурав болж байна.
Мэдээж, Цэцийн гишүүдийн мэргэжил, ур чадвар, мэдлэг, туршлага бол нэгдүгээр шалгуур. Эмэгтэйчүүд хэмээн онцолсны учир нь хамтын удирдлага бүхий ямар ч байгууллага, төрийн институцид хүйсийн харьцааг тэнцвэртэй авч явах нь тухайн байгууллагын ажилд эерэг нөлөөтэй. Шийдвэр гаргах үйл явц нь ихээхэн эрүүл саруул, бодит байдлын мэдрэмжэй, дотоод ардчилалтай, бас ихээхэн хүнлэг, шударга болдгийг олон судалгааны үр дүн нотлодог. Үндсэн хуулийн цэцэд яг ийм шинэчлэлт зайлшгүй шаардлагатай.
Тус байгууллагын дотоод ардчилал, соёл, легитим чадавхыг дээшлүүлэх ч шаардлагатай. Нэр хүндийг нь ч өсгөхгүй бол нийгэмд олон асуудлаар сөрөг үнэлэмжтэй болоод байгаа нь нууц биш. Шуудхан хэлэхэд улс төрөөс “дэвшүүлэн зайлуулагдсан” хүмүүсийн зөөлөн сэнтий гэгдэх болж, нэр хүнд нь шалан дээр унасан Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр арай өөр томилгоо хийгдлээ. Гэхдээ шинэ залуусыг хэрхэн ажиллах нь цаг хугацааны асуудал.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгд бууны ноход улс төрийн захи�##�гатай
Eр нь бол Гeрман мэтийн үндсэн хуулийн шүүх сайн хөгжсөн улсад бол нилээд өндөр настай хүмүүс буюу улс төр, төрийн байгуул�##�тын маш их туршлагатай хүмүүсийг томилдог л доо. Гeрманд голдуу eрөнхийлөгч канцлeраар ажиллаж байсан хүмүүс нь байх жишээтэй. Тэрнээс биш үндсэн хуулийн шүүх гэдэг ч з�##�уучууд сүнгэнээд байдаг ч газар биш л дээ