Ким Кардашиан “GQ” сэтгүүлийн оны онцлох эрэгтэйчүүдийн нэгээр тодорчээ

Эрэгтэйчүүдэд зориулж хувцас, фитнес, хөгжим, аялал, спорт, технологи гэх мэт сэдвээр нийтлэл бичдэг "GQ" сэтгүүл энэ оны онцлох эрэгтэйчүүдээ тодруулсан байна.
Тус сэтгүүл жүжигчин Жэйкоб Елорди, рэппер Травис Скотт, Америк хөл бөмбөгч Дамар Хамлин гэх мэт хүмүүсийг онцлох эрэгтэй гэж үзжээ. Мөн сонирхолтой нь реалити шоуны од Ким Кардашиан тэдний жагсаалтад багтсан юм.

“GQ” шинээр гаргасан дугаарынхаа нүүрэнд Кимийг тавьсан байна. Тус дугаар худалдаанд гарсны дараа Ким өөрийн Инстаграм хуудас дээрээ “Сайн уу, Би GQ-ийн оны онцлох эрэгтэй байна” гэсэн тайлбартай зургаа нийтэлжээ.
Түүнийг оны онцлох эрэгтэйгээр шалгаруулсан нь хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн юм. Твиттер дээр нэг хэрэглэгч “Ким Кардашианыг онц онцлох эрэгтэйгээр тодрууллаа гэж үү? Больж үз” гэж жиргэсэн бол “Уучлаарай гэхдээ та нар онцлох эрэгтэй гэсэн үү, наадах чинь эмэгтэй хүн” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үгийн �##�даа юу? Эрэгтэйчүүд гэдэг нь зөв мэдээлэл бол эх сурв�##�жаа дурьдан уу?