Гадаад мэдээДЭЛХИЙ

Нигери эмэгтэй 351.28 метр хиймэл үс гараар хийж рекорд тогтоов

Нигери улсын иргэн гараар урласан хамгийн урт хиймэл үсний Гиннесийн рекордыг тогтоосон байна. Хелен Уильямс нэртэй эмэгтэй 351.28 метр урт хиймэл үсийг 11 өдрийн турш хийжээ.

Тэрбээр нийтдээ 1000 боодол үс, 12 лааз үсний лак, 35 ширхэг үсний цавуу, 6250 үсний хавчаар ашиглан 2500 гаруй ам.долларын өртөгтэй бүтээсэн байна. Хелен найман жилийн турш хиймэл үс хийсэн туршлагатай юм.

Гиннесийн шинэ рекордыг тогтоосныхоо дараа тэр “Энэ амжилт бол надад тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг. Би одоо хүртэл итгэж чадахгүй нь. Гэр бүл, найз нөхөд маань намайг зоригжуулж тусалсан. Тэдний урмыг хугалахыг хүсээгүй болохоор би анхаарлаа сайн төвлөрүүлсэн. Үр дүнд нь гараар хийсэн дэлхийн хамгийн урт хиймэл үсийг бүтээлээ” гэжээ.

Энэ жилийн эхээр Хилда Баси нэртэй бас нэгэн Нигери эмэгтэй 93 цаг 11 минутын турш тасралтгүй хоол хийж рекорд тогтоож байсан юм. Гэхдээ түүний рекордыг Ирланд гаралтай тогооч өнгөрсөн долоо хоногт шинэчилж тогтоосон билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button