Дайныг эсэргүүцсэн Орос уран бүтээлч 7 жилийн хорих ял авчээ
Орос-Украины дайны эсэргүүцсэн Орос эмэгтэйд шүүх 7 жилийн хорих ял оноосон байна. Өнгөрсөн жил 33 настай Александра Скочиленко Санкт-Петербург хот дахь супермаркетын үнийн шошгуудыг дайныг эсэргүүцсэн агуулгатай цаасаар сольжээ.
Төрийн прокурор түүнийг улс төрийн үзэн ядалтаасаа болж ОХУ-ын эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээж найман жилийн хорих ял оноох хүсэлт гаргасан байна. Тэрбээр одоог хүртэл нэг жил зургаан сар гаруй хугацааг шоронд өнгөрөөсөн юм.
Санкт-Петербург хотын шүүх түүний ялын дүгнэлтийг уншсаны дараа Скочиленкогийн дэмжигч нар оноосон ял бол шударга ясыг доромжилж буй хэрэг гэсэн байна. Шүүх түүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний эсрэг худал мэдээлэл санаатайгаар тараасан хэрэгт буруутай гэж үзжээ.
Шүүх хурлын үеэр Скочиленкогийн өмгөөлөгч түүнийг нарийн гэдэсний аутоиммуний өвчинтэй учир шоронд хорих ял оноовол амь гарч ирэхгүй гэж хэлсэн байна.
Скочиленко хурал дууссаны дараа эцсийн удаа мэдэгдэл гаргахдаа “Ямар ч шүүх гаргасан, чи түүхийн хуудсанд бичигдэж үлдэнэ” гэж шүүгчид хандаж хэлсэн байна. Мөн тэрбээр төрийн прокурорт хандаж “Чи хүүхдүүддээ юу гэж тайлбарлах вэ? Нэг өдөр хүнд өвчтэй олны хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчийг таван цаасны төлөө шоронд хорьсон гэдгээ?” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмхий Путин
Орос харин ч ил тод шүүж хорих ял өгсөн байна украйнд бол яасан нь мэдэгдэхгүй �##�га болдог шүү.
Дайн болж байна шүү дээ
Энэ хүн дайныг эсэргүүцэж бна шүү дээ ! Та бол харин дайныг дэмжиж бгаа ФАШИСТ юм бнаа !
Эх орноосоо урваж сурт�##� ухуулга хийсэн олон мянган орос хэлтнийг хоморголон устгаснаас болж дайн гарсан. Орос ялаад хүйс тэмтрээсэй
Hutsaj hushgaa maaj umhii orkoo
яаж бгаа юм эсэргүүцлээ илэрхийлсэнийхэн төлөө 7 жилийн ял арай хэтэрсэн зүйл бнаа