Чуулган | Д.Цогтбаатар: Нохой буудах дуртай нэг ч хүн байхгүй, олдохгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/-ийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудад санал хураалт явууллаа.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Гаргах учиртай хууль. Зохицуулах шаардлагатай. Хамгийн их тулгамддаг асуудал бол эзэнгүй нохой устгах ажил. Аймаг, сумын дарга нарын л мэдэх зовлон. Золбин ноход орчин тойронд маш их бохирдол үүсгэж, өвчин тараадаг. Хүн хазаж, урдаг. Хамгийн их хөнөөлтэй. Гэтэл одоогийн мөрдөж байгаа хуулиар шат шатны засаг дарга нар анчин хөлслөх байдлаар устгах ажлыг зохион байгуулдаг. Энэ хууль батлагдсанаар устгалд оруулах ажил хаагдчихгүй байгаа гэж санаа зовж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Д.Тогтохсүрэн гишүүнтэй санал нэг байна. Өнөөдрийн эрхзүйн орчин үүнийг зохицуулаагүй. Нэн хангалтгүй байгаа учир яг таны ярьж байгаа асуудлууд гарч байна. Жишээлбэл, нохой буудах хүн Монголд олдохгүй шүү дээ. Цаашдаа ч олдохгүй. Буудах дуртай нэг ч хүн байхгүй" гэлээ.
Зарчмын зөрүүтэй санал хураалт дууссаны дараа тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүллээ.
14.00 цагаас эхлэх үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар сонсох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАСС МӨНГИЙГ НЬ ТААРУУЛААД ӨГВӨЛ ДУР МУР ХЭНД ХАМААТАЙН АЖЛАА Л ХИЙНЭ ШД
Нийтийн болон хувийн орон сууцанд амьдардаг айл нь гэртээ нохойтой бол сар бүр 100 мянган төгрөгнийн, мууртай бол 50 мянган төгрөгийн, туулайтай бол 10 мянган төгрөгийн хураамж төлдөг болгох. Харин хашаандаа нохойтой айл сар бзр 50 мянган төгрөгийн хураамж төлдөг болгох. Гудамжинд байгаа нохой муурыг хэнээс асуухгүй буудаж устгадаг байх.
Нохой муурыг буудаж устгахаас зугтагч бол мухар сүсэгтэй л хүн байж таарна. Нохой муур буудах дуртай хүн зөндөө байна. 10 хүний 5 нь л буудна л гэнэ шүү.
Байдаггүй юм аа тэд бүгд монгол хүмүүс хятад биш
яагаад байхгүй гэж шашины хуучин шиг үзэлтэй гар уу бууддаггүй юм гэхэд бариад тэгээд яахын яг яаж устгах юм бэ