Нийгэм мэдээ
Говь-Алтай аймагт газар хөдлөлт боллоо
Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өглөөний 07:21:33 цагт 4.0 магнитудын газар хөдлөлт боллоо.
Тус сум нь Улаанбаатар хотоос баруун урагш 1090 км зайд, өмнө талаараа Алтайн нурууны салбар уулс болох Хар Азаргын нуруу, Цагаан хайрхан зэрэг уулс, зүүн талаараа Хасагт Хайрхан, Хан тайширын нуруу, хойд талаараа Дарвийн нуруугаар хүрээлэгдсэн Шаргын говьд оршдог.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд: Говь-Алтай аймгийн Дарви сумын төвөөс Зүүн зүгт 50км Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төвөөс Баруун урд зүгт 55км Говь-Алтай аймгийн Шарга сумын төвөөс Баруун хойд зүгт 57км юм.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.