Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвас: 12,000 гаруй иргэн, 42 сэтгүүлч, НҮБ-ын 102 ажилтан амь үрэгджээ

Израил-Хамасын дайн эхлээд нэг сар арван хоногийн хугацаа өнгөрлөө.  Хамас бүлэг аравдугаар сарын 7-ны өдөр Израил руу гэнэтийн дайралт хийж 1,200 гаруй хүний амь насанд хүрж 240 гаруй хүнийг барьцаанд авсан.

Харин Израилын агаарын цохилт, довтолгооны улмаас Газын зурваст 11,320 хүн амь үрэгдсэн гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал дайны улмаас хоёр талд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 12,000 давжээ.

Даваа гарагт /2023.11.13/ НҮБ мэдэгдэл хийхдээ тус байгууллагын 78 жилийн түүхэнд Газын зурвасын дайн шиг олон НҮБ-ын ажилтан амь алдсан мөргөлдөөн байгаагүй гэсэн байна.

Газад өнгөрсөн даваа гарагийн байдлаар НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн (UNRWA) 102 тусламжийн ажилтан амиа алдаж, 27 ажилтан шархаджээ.

Мөн “UNRWA”-ийн 60 гаруй барилга байгууламжид Израилын агаарын цохилтын улмаас шууд эсвэл шууд бусаар гэмтэл учирсан байна.

“Committee to Protect Journalists”-ээс харвал пүрэв гарагийн /2023.11.16/ байдлаар Израил-Хамасын дайны улмаас 42 сэтгүүлч болон хэвлэлийн ажилчид нас баржээ. Амь үрэгдсэн ажилчдын 37 нь Палестин, 4 нь Израил, 1 нь Ливан гаралтай байсан юм.

Эх сурвалж: CPJ, CNN, Reuters   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-17 12:17

ИХ ХЯДЛАГА ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ . ҮҮНИЙГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ДЭМЖИГЧ НАР НЬ АНУ , Баруун ЕВРОП .

Холбоотой мэдээ

Back to top button