Израилын цэргүүд Газын хамгийн том эмнэлгээс Хамасын ухсан хонгил, зэвсгүүд илрүүлжээ

Израилын цэргүүд лхагва гарагт /2023.11.15/ Газын зурвасын хамгийн том эмнэлэг болох Аль Шифа рүү хүчээр нэвтрэн орсон. Тус эмнэлэгт нэгжлэг хийж үзсэний дараа Израилын арми Хамасын гишүүд ашиглаж байсан хонгил болон зэвсгүүд илрүүлсэн гэж мэдэгджээ.

Зэвсэгт хүчин хонгилын бичлэгийг хийж нийтлэхдээ Аль Шифа эмнэлгийн гадаа байрлалтай гэж тайлбарласан байна. Израил Хамасыг эмнэлгүүдийг нуувч болгон ашигладаг гэж буруутгасаар ирсэн. Мөн энэ долоо хоногт АНУ Аль Шифа эмнэлгийг тус бүлгийн гишүүд удирдах газар хэлбэрээр ашигладаг гэсэн билээ.
Харин Хамас үүний эсрэг мэдэгдэл хийхдээ Пентагон болон АНУ-ын Төрийн департамент Аль Шифа эмнэлгийг цэргийн зорилгоор ашигладаг гэж мэдэгдсэн нь илт худал явдал хэмээжээ. Харин АНУ гаргасан мэдэгдэлдээ бат итгэлтэй байсан юм. Тэгвэл Израилын арми өнөөдөр хонгил олдсон гэж мэдээлэв.
Үүнээс гадна Газын зурвас руу орж ирж байсан НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж тасалдсан байна.Ачааны машинуудын түлш дуусаж, Израил Газа руу түлш оруулахгүй хэмээн хориг тавьсан байгаа учир ийнхүү тусламжийн урсгал тасалджээ. Хамас түлшийг цэргийн зориулалтаар ашиглаж магадгүй гэж үзэн Израил Газын зурвас руу түлш огт оруулахгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Израйльчууд , америкчууд хүн �##�снаа зөвтгөх гэж эмнэлэг дотор гэв . Гэтэл энэ зураг я�##�т ч үгүй гадаа байх юм Хэдэн зэвсэгний зураг тавьчихжээ .Нэг траншей дэлбэлээд түүнийгээ нотолгоо болгох гэсэн юм байхдаа . Эмнэлэг , энгийн иргэд / үнэнийг бичих гэсэн 49 сэтгүүлч/хүүхдүүдийг бөмбөгдөж �##�снаа эдгээр баримт гэх юмаар нотлох гэж оролджээ .Алан хядагч Америк , израйль бол террорист улс юм .
Эх нутгаасаа арчигдан хавчигдан устгагдахгүйн тулд юү ч хийсэн яахав даа. Нутагүй цагаачин израйлууд
Hudlaa medeelel baruunii tarhi ugaalt each nar embelegees Isreal uhaad yu ch oloogui gej ba