Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаан өндөр боловсролтой хүмүүсийг орлох аюул илүү

БНСУ-ын Төв банк пүрэв гарагт /2023.11.16/ гаргасан шинэ тайландаа хиймэл оюун ухаан эмч, нягтлан бодогч, хөрөнгийн менежер, хуульчид гэх мэт өндөр боловсрол шаарддаг мэргэжлүүдийг орлох магадлал илүү гэж дүгнэжээ.

Уг нь хиймэл оюун ухаан энгийн, давтамжтай хийдэг ажлуудыг хамгийн эхэнд орлоно гэж яригддаг. Тэгтэл Өмнөд Солонгосын Төв банк тайландаа өөр дүгнэлтэд хүрсэн байна.

Тус тайлангаас харвал давтамжтай бус оюун ухааны ажил хийдэг өндөр боловсролтой болон өндөр цалинтай хүмүүсийг ирэх 20 жилд тоо баримтад дүн шинжилгээ хийх чадвартай хиймэл оюун ухаан орлох магадлал хамгийн их аж.

Харин хүмүүстэй харилцдаг, эмпатид суурилсан ажлуудыг хиймэл оюун ухаан орлох аюул бага. БНСУ-д нийт ажлын байрны 12 хувь буюу 3.41 сая ажлын байр хиймэл оюун ухаанаар орлогдох магадлалтай байна. Мөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хиймэл оюун ухаанд ажлаа алдах магадлал өндөр аж. Учир нь эмэгтэйчүүд хүнтэй тулж харьцдаг салбаруудад давамгайлдаг билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button