Нийгмийн

Нярай зээ охиноо малын тэжээлээр дарж хөнөөсөн этгээд 15 жилийн хорих ял эдэлж байна

Энэ оны нэгдүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын нутагт нэг сар 20 хоногтой зээ охиноо малын тэжээлээр дарж, амь насанд нь хохирол учруулсан хэрэг гарсан билээ.

Хэргийг эргэн сануулахад, охиноо эцэггүй хүүхэд төрүүлсэн хэмээн буруушааж, хичээлдээ явсан үед нь малын тэжээлээр зээгийнхээ амийг хөнөөсөн хэрэг Цагаан булан гэх газар гарсан юм.

Уг хэргийг үйлдсэн 53 настай Ц-ийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард Ховд аймгийн шүүхэд болсон.

Улмаар шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн 10.1-2-2.7 болон 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллаж, түүнд шүүхээс 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ховд аймгийн шүүхээс хэргийн тухай мэдээлэл тодруулахад "Эрүүгийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг даган мөрдөж нээлттэй хорих 457 дугаар ангид хорих ял эдлүүлж байгаа" гэв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-17 22:09

Хүнд хүн илүүдэх биш гэж монголчууд ярьдаг. Хөөрхий хүүхдийг хүн хийгээд авчихгүй. яасан тэнэг хүн бэ? Хүүхдийн заяа гомдсон бхдаа. Ялаа эдлээд л байж бна биз. ХОХИНО гэдэг үг бдаг бхаа

Зочин
Зочин
2023-11-18 07:36

Хүний амь шүү дээ. 25 жил байх ёстой.

Зочин
Зочин
2023-11-18 12:42

ЯАСАН ХАРГИС ХЭРЦГИЙ ХҮН БЭ? ЭНЭ ХҮНИЙГ ЯАСАН ГЭЖ НЭЭЛТТЭЙ ХОРИХОД ЯЛ ЭДЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ ЧАНГЫН ШОРОНД ӨГӨӨЧ БЫСДАГ ТЭНД АМЬТАН БОЛГОХ БАЙЛАА ХОВДЫХООН ЭНИЙГ ШИЙГУАГААРАА ЦОХИОД АЛЧИХАА СЭГИЙГ НЬ ХЭРЭЭНД ӨГЧИХ ИНГЭЖ ШИЙДЬЕ БОЛОХ УУ?

bii
bii
2023-11-18 21:18

hun mun uu ymar hargis aluurchin be byatshan amitniig yaaj chadvaa.setguulchee ami nasand n hohirol uchruulsen gehgui ee alsan gej bicheech

Холбоотой мэдээ

Back to top button