Top StoriesДЭЛХИЙ

Bne IntelliNews: ОХУ-ын Ерөнхий прокурор БНХАУ-д айлчлахдаа Монголд нэмэгдэж буй барууны нөлөөг хэлэлцжээ

“Bne IntelliNews” нэртэй мэдээ мэдээллийн сайт Монгол Улс хоёр хөршөөсөө хараат байдлаа бууруулахаар ажиллаж байгаа талаар нийтлэл бичжээ. Тус сайт өмнө нь “Business News Europe” нэртэй байв. “Bne IntelliNews” нь Берлин хот болон Эстони улсын нийслэл Таллинд төв оффистойгоос гадна дэлхийн бусад орнуудад сэтгүүлчидтэй.

“Би Буриадын сайд биш. Би бүрэн эрхт Монгол Улсын сайд” гэж Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан ОХУ-ын Элчин сайд асан Искандер Азизовт хатуухан хэлж байна. Азизов Улаанбаатар хот дахь нэгэн сургуулийн захирлыг томилох ажилд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байсан удаатай.

Энэ нэг их том үйл явдал биш. Гэхдээ Л.Энх-Амгалангийн хэлсэн үг бол Монгол БНХАУ, ОХУ-ын нөлөөг даван туулахын зэрэгцээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулахыг хичээж буйн жишээ болсон гайхалтай мөч юм.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс АНУ-ыг дэмжих зорилгоор гадаадад цэргүүдээ илгээж байсан ч Украинд монголчууд байлдаж байгааг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ОХУ-ын шахалтыг эсэргүүцсэн Монгол Улс нь Москвагийн тэргүүлдэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (CSTO) гишүүн биш гэдгийг санах хэрэгтэй.

Нөгөө талд Монгол буулт хийн, НҮБ-ын хуралдаанаар Украины дайны асуудлаар ОХУ-ыг зэмлэхээс түдгэлзсэн билээ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Монгол Улс цэрэг татлагаас зугтаж ирсэн олон оросуудыг хүлээн авч, урт хугацааны виз олгосон юм.

Харин БНХАУ-ын хувьд Монголын гадаад, дотоод бодлого төдийгүй Монголын ард түмний итгэл үнэмшлийг сорьж буй. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ний өдөр Далай лам Жавзандамба хутагтын аравдугаар хувилгааныг зарласан.

Жавзандамба нь Төвөд Буддизмын удирдагчийн үүргийг гүйцэтгэдэг Монгол дахь шашны хамгийн дээд зүтгэлтэн юм. Хятадын Коммунист нам 88 настай Далай ламыг аюултай хувьсгалч, төрийн дайсан гэж үздэг. Мөн тус нам Төвөд Буддизмд хатуу хяналт тавьж, лам болон хувилгаан нарыг ганцаарчлан сонгодог билээ.

Далай лам дараагийн Банчин богд хэмээн тодруулсан хүүг Хятадын Коммунист нам 1995 онд хулгайлсан. Банчин богд нь Төвөд Буддизмын хоёр дахь дээд хэргэм зэрэгтэн. Далай лам 2016 онд Улаанбаатар хотноо айлчлахад БНХАУ түргэн шуурхай арга хэмжээ авч Монголын экспортын бараанд татвар ноогдуулах, хилийг битүүмжлэх арга хэмжээ авсан байдаг.

Хятадаас үзүүлж буй эдийн засгийн дарамтаас болж Улаанбаатар Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй гэж амласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 15, 16 дугаар зүйл шашин шүтэх эрх чөлөөг олгодог юм. Гэвч энэ мэт энгийн эрхийг 3.35 сая иргэддээ олгохын тулд Бээжингийн зүгээс үзүүлж магадгүй хариу үйлдлийг хүртэл тооцох шаардлага тулгараад байна.

Орос Украин руу дайрсны дараа, ялангуяа Хамас Израилын дайн эхэлсний дараа БНХАУ болон ОХУ Барууны орнуудтай өрсөлдөх холбоо үүсгэх ажлаа эрчимжүүлсэн. Тэд Талибан, Хамас, Иран гэх мэт нэр хүнд муутай талуудтай мөн БНХАУ-д өртэй орнуудтай хамтран ажиллаж байгаа.

Саяхан болсон Бүс ба Зам санаачилгын уулзалт Ши Жиньпин Монгол гэх мэт улсуудыг өөрсдийн холбоондоо элсэхийг шахах боломж байв. Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хэлэхдээ Монголыг Бүс ба Замын БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорын чухал түнш, ирээдүйд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэсэн юм. Ингэхдээ Ши Жиньпин Хятад Монголын эдийн засгийг сэргээж, шинэ боомт барин, хоёр орны харилцааг бэхжүүлэхэд бэлэн байна хэмээсэн.

Үүнээс харахад дэлхий даяар холбоотон орнуудтай болох өрсөлдөөн явагдаж байна. Монгол Улсын баялаг нь гадаад хөрөнгө оруулалт татан, ОХУ болон БНХАУ-аас бусад улс орнуудтай холбоотон болоход хэрэгтэй, чухал хөзөр юм.

Сүүлийн гурван сард Монголын эрх баригчид хэд хэдэн улстай, ялангуяа АНУ-тай ойр дотно харилцаатай болох кампанит ажлыг явууллаа.

Наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж түншлэлийн харилцаагаа дээшлүүлэн, газрын ховор элементийн асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Мөн Л.Оюун-Эрдэнэ Пентагонд уулзалт хийж, АНУ-ыг гуравдагч хөрш хэмээн нэрлэсэн юм. Монгол Улс ОХУ, БНХАУ-аас гадна холбоотнуудаа ингэж нэрлэдэг билээ. Тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Ллойд Остинтой уулзаж батлан хамгаалахын салбар дээр хамтрах талаар хэлэлцжээ.

Монгол цэргүүд Афганистан, Иракт Америк цэргүүдтэй хамтран ажиллаж, жил дүр “Хааны даалгавар” нэртэй цэргийн сургуулилт хийдэг билээ. Аравдугаар сард АНУ болон Монгол Улс “USAID”-ийн 13 сая ам.долларын санхүүжүүлэлтээр Азийн тэсвэр хатуужилтай хотууд (ARC) хөтөлбөрийг Улаанбаатарт хэрэгжүүлэх болсон.

Үүнээс гадна Монгол Францтай 1.7 тэрбум ам.долларын уран олборлох гэрээг эцэслэн байгуулсан. Энэ жилийн эхээр БНСУ Монголтой ховор металлын нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Аравдугаар сард Монгол Сингапуртай иргэний агаарын тээврийн гэрээ байгуулсан. Мөн Энэтхэг улстай анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барих гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь Монголын ОХУ-аас хараат байдлыг бууруулахад тустай. Монгол түлшнийхээ 95 хувийг Оросоос худалдаж авдаг.

Монгол бусад улс орнуудтай харилцаагаа тэлэхтэй зэрэгцэн БНХАУ, ОХУ өөрсдийн нөлөөгөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов долоодугаар сард БНХАУ-д айлчлахдаа Монголд нэмэгдэж буй барууны нөлөөний эсрэг ажиллах зайлшгүй шаардлагатайг хэлэлцсэн байна.

Хэрвээ Монгол, АНУ хоёр Хятад, Оросоос хараат байдлыг бууруулах замыг бий болгож чадвал Монгол барууны ертөнцтэй чин сэтгэлээсээ нэгдэн ажиллана. Мөн Улаанбаатар хот гадаад болон дотоод бодлогоо ямар нэгэн гаднын нөлөөгүй явуулах эрх чөлөөг авна. Мөн Монгол Улс Төв Азийн орнуудад үлгэр жишээ улс болох юм.

Эх сурвалж: Bne IntelliNews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-20 11:30

Ер нь монгол улс хоёр хөрштэйгээ л нягт хамтран ажиллах ёстой. 3 дахь хөрштэй бол 3 дахь хөршийн бодлогоор харьцах ёстой. Х Богд гэх юмаа болио. Монголд буддын болон бусад шашныг шүтэгсдийн тоо жил жилд цөөрсөөр байгаа шүү. Энэ бол хүмүүсийн мэдлэг ухамсар асар хурдацтай хөгжиж байгаагийн илэрэл. Энэ бол манай улс орны хөгжил дэвшил. Иймээс янз бүрийн хутагт хувилгаадын дүр тодруулахыг болих ёстой. Д�##�ай ламыг монголд айлчлахыг хориглох хэрэгтэй. 25 хүртэлх насны з�##�уу лам нарыг цэрэгт татах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-11-21 05:30
Reply to  Зочин

Эргүү хужаа

Зочин
Зочин
2023-11-20 18:01
Reply to  Зочин

ӨМХИЙ ХУЖААГИЙН УГААДАС ДОЛООГЧ , ТАГНУУЛ МИНЬ, ЧАМААР ЗААЛГАХ ДЭЭРЭЭ ТУЛААГҮЙ! ХОЛ ОЧИЖ, ХОНХОРТОО ОЧИЖ ХУЦ, МЭДЭВ ҮҮ! К КК

Зочин
Зочин
2023-11-20 13:53

Baigal nuuraa avmaar bna

Эгэл
Эгэл
2023-11-20 17:54

Байг�##�ь нуур,Тагнын нуруугаа хэзээ нэгэн цагт буцааж авна аа.Тэвчээр бүхнийг ялдаг.

Зочин
Зочин
2023-11-21 01:34

Байг�##�ь нуураа авмаар байна

Тогтох
Тогтох
2023-11-21 08:44

Газарзүйн байрл�##�ын хувьд хоёр оронтой �######�шгүй дотно байх ч бусад оронтой адил харьцаж байж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ гэдэг нь туйлын үнэн болно. Энэ засгийн газар олон улсад Монголын нэрээ дээшлүүлж улс орны анхаар�##�д оруулж байгаанч үнэн үүнийг эрүүл ухаантан бүр анзаарч байгаа юуч харлуулж чадахгүй байхаа.

Энхболд.х
Энхболд.х
2023-11-21 11:52

Аль ч улстай Холбоотон болох хэрэггүй. Стратегийн иж бүрэн түншлэлийн байж болноо.
БИД ТӨВИЙГ САХИСАН, ТУУРГА ТУСГААР УЛС ГҮРЭН БИЛЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button