Нийгэм мэдээ
Фото: Ес эхлээгүй үеийн агаарын бохирдол

Байршил: Баянхошуу орчим
Огноо: Арваннэгдүгээр сарын 18, өглөөний 08.00 цаг
Хараахан ес эхлээгүй байгаа ч билгийн тооллоор өвлийн эхэн сар гараад байна. Нэг сарын дараа өдөр уртсаж эхлэх бөгөөд жилийн хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихээр нэмэгддэг.
Харин хараахан хахирган хүйт эхлээгүй, зарим өдөр өдөртөө 0 хэм зааж буй арваннэгдүгээ сарын сүүлийн хоногуудад агаарын бохирдол ямар байгааг гэрэл зурагт буулгалаа. Хүйтрэх тусам манан шиг хөшиглөсөн энэ утаа улам бүр нэмэгдэнэ.
Агаарын чанарын индекс харвал, Баянхошуу орчимд "Бага бохирдолтой" гэж зааж байна. PM10, PM2.5 тоосонцор болон хүхрийн давхар исэл "Улбар шар" түвшинд хүрчээ. Өдрий зарим үед "Улаан" түвшинд хүрч байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.