Газын зурвас: Аль Шифа эмнэлгээс дутуу төрсөн хүүхдүүдийг шилжүүллээ

Палестины Улаан хавирган сар нийгэмлэг, ДЭМБ, НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газартай хамтран Аль Шифа эмнэлгээс дутуу төрсөн 31 хүүхдийн ням гарагт /2023.11.19/ өөр эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.
Хүүхдүүдийнг Газын зурвасын өмнөд хэсэгт орших Таль Алсултан эмнэлэг рүү шилжүүлсэн байгаа бөгөөд мягмар гарагт /2023.11.21/ Египетийн эмнэлгүүд рүү гэр бүлтэй нь илгээх юм.

Бямба гарагт /2023.11.18/ Аль Шифа эмнэлгээс олон зуун өвчтөн гарсан боловч 300 гаруй хүнд өвчтөн болон 33 дутуу төрсөн хүүхэд үлдсэн байна. Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгч харамсалтайгаар хоёр хүүхэд эндсэн гэж “BBC” агентлагт хэлжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебресүс хүүхдүүдийн биеийн байдал хүнд байгаа, тэднийг маш аюултай нөхцөл байдлын дор нүүлгэн шилжүүлсэн гэж хэлжээ. Газын зурвас дахь эмнэлгүүдийг хариуцсан захирал Мохаммад Закоут “AP” агентлагт хэлэхдээ зарим хүүхдүүд шингэн алдалттай болж эсвэл ариутгаагүй ус уусны улмаас ходоодны үрэвсэлтэй болсон гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.