Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи ген засварлах технологи бүхий эмчилгээнд зөвшөөрөл олголоо

Их Британи “CRISPR” нэртэй ген засварлах технологи дээр суурилсан эмчилгээнд зөвшөөрөл олгосон анхны улс боллоо. Тус улсын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг (MHRA) өнгөрсөн долоо хоногт Касжеви нэртэй эмчилгээнд зөвшөөрөл олгосон байна.

Энэ эмчилгээ нь хадуур эст анеми, бета талассеми нэртэй хоёр өвчнийг эмчлэхэд зориулагдан бүтээгджээ. Энэ хоёр өвчин нь цусны улаан эс дотор хемоглобин нэртэй уургийг үүсгэдэг генд өөрчлөлт орсноор үүсдэг. Хемоглобин нь цусанд хүчилтөрөгч болон нүүрс хүчлийн хийг зөөвөрлөдөг уураг юм.

Одоогийн байдлаар эдгээр өвчнүүдийг анагаах үр дүнтэй эмчилгээ олдоогүй байгаа билээ. “MHRA”-ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон хүртээмж хариуцсан захирал Жулиан Бич “Хадуур эст болон бета талассеми хоёр хоёул их зовуурьтай өвчин. Зарим тохиолдолд амь насанд ч аюултай” гэж хэлжээ.

Тэрбээр “Бид Касжеви гэх шинэлэг ген засварлах эмчилгээг баталсандаа баяртай байна. Туршилтаар энэ эмчилгээ хадуур эст анеми, бета талассемитэй өвчтөнүүдийн биед эрүүл хемоглобин үүсэлтийг сэргээдэг болохыг тогтоосон” гэж нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-11-21 06:34

Ene 2 ovchin ni ymar zoviur ilerdeg ym boloo??? Tsusnii ovchin ym uu?

Холбоотой мэдээ

Back to top button