Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн тэргүүн баячууд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 16 хувийг үүсгэдэг

Дэлхий дээрх хамгийн чинээлэг нэг хувьд хамаарах хүмүүс ядуу 66 хувьд багтах хүмүүсээс илүү нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж. Нийгмийн давхаргын хүмүүс цаг уурын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг шинжилсэн хамгийн том судалгааг “Oxfam” болон “The Guardian” агентлаг хамтран явуулсан байна.

Тус судалгаанаас харвал 77 сая гаруй тэрбумтан, саятанууд мөн жилийн орлого нь 140 мянган ам.доллароос өндөр хүмүүс 2019 онд нийт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 16 хувийг үүсгэсэн аж. Тодруулбал хамгийн чинээлэг 1 хувьд багтдаг хүмүүс 5.9 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулжээ.

Дэлхий даяар нэг тонн нүүрсхүчлийн хий ялгарах тутам 223 илүүц нас баралт тохиолддог гэж үздэг. Тус судалгаа ирэх арван жилд нэг хувийн баячуудын ялгаруулсан нүүрсхүчлийн хийнээс болж дэлхийн дулааралатй холбоотой 1.3 сая нас баралт бүргэгдэнэ гэж тооцоолсон байна.

“Oxfam”-ийн ажилтан Чиара Лигуори “Тэргүүн баячууд дэлхийг сүйртэл нь цөлмөж, бохирдуулж байна. Харин хамгийн эмзэг бүлгийн хүмүүс үүний хариуцлагийг үүрдэг” гэж хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button