Авлигачдыг 22.5 дахь заалтаар, ₮27 саяар торгоод суллаж байна

Эрүүгийн хууль дахь "Хахууль өгөх" гэмт хэрэгт оноодог ялын зүйлчлэл нэг бол торгох, эсвэл хорих хоёр салаа утгатай. "Эсхүл" гэсэн үгээр зааглагдсан хоёр ялын алийг сонгохоо прокурор, шүүгч мэднэ. Ингэхдээ мэдээж баримт нотолгоо, тайлбар мэдүүлэг, нөхцөл байдлыг харгалзаж үзэх ч ихэнхдээ торгодог нь ил.
Энэ арваннэгдүгээр сард гэхэд авлигын хэрэгт холбогдсон хоёр ч хүн 27 сая төгрөгөөр торгуулаад өнгөрлөө.
Тухайлбал, өчигдөр төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шүүсэн. Улмаар Э.Номинчулууны авлига авсан болон өгсөн хэрэгт нь тус тус 27 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Э.Номинчулууны хэрэгт хамт шүүгдсэн С.Батхишигт мөн 27 сая төгрөгийн торгох ял оноожээ.
Үүний өмнө, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр мөн л 27 сая төгрөгөөр торгууллаа. Түүнийг хахууль авсан гэм буруутайд тооцсон юм.
Уг нь Эрүүгийн хууль дахь хялбаршуулсан журам албан тушаалын хэрэгт хэрэгжихээ больсон. Тухайлбал, 22.1 дэх "Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах" гэмт хэргийн заалтад 2022 онд өөрчлөлт оруулж, торгох ялыг болиулсан. Энэ зүйлчлэлд одоо дандаа хорих ял оноож байгаа.
Гэвчиг 22.5 буюу "Хахууль өгөх" гэмт хэрэгт торгох ялыг үлдээж, нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн заалтыг дэлгэрүүлбэл, 22.5-ын 2-т:
Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл дээд талдаа 27 мянган нэгж буюу 27 сая төгрөгөөр торгоно. Эсвэл 1-5 жилийн хорих ял онооно.
Энэ заалтын дагуу Т.Мөнхбаяр, Э.Номинчулуун нар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч 27 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байна.
Т.Мөнхбаяр бол Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан төрийн өмчит "Эрдэнэс сильвер ресурс" компанийн захирлаар ажиллаж байхдаа мөнгө угаасан, авлига авсан хэрэгт холбогдсон нэгэн. Э.Номинчулуун ч мөн төрийн өмчит "Багануур" компанийн захирлаар ажиллахдаа хахууль өгсөн, авсан.
"Эрдэнэс Монгол"-ын захирал асан Д.Хаянхярваа 315 мянган ам.долларын авлига авсан хэргээр шүүгдээд, хялбаршуулсан журмаар 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байв. Хэдий 22.1 дэх заалтыг чангалсан ч 22.5 дахь "Хахууль өгөх" заалтад торгох ял үлдсэний улмаас ийнхүү авлигын хэргүүд торгоод сулладаг хэлбэрээр шийдэгдсэн хэвээр байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэргийн дэргэд 5 бодын хэрэг хэрэг биш юм ш дээ боломж хулгайлж бу�####�д давуу эрх олгож хөрөнгжсөн хув�##�знуудыг ... яамаарч юм
шоронд хийж улсын мөнгөөр тэжээж байхаар сайн торгоод хахууль авсан мөнгийг улсын орлго болгосон нь дээрдээ
Эрх мэдэлтэнавилагч нар өөртөө зориулсан хууль ийм байдаг юм
Хувааж авдаг юм чинь. Чи ав баригдв�##� би ары нь даана. Ийм зарчим үйлчилж байгаа шүү дээ. Гайхах зүйлгүй.