АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Киевт гэнэтийн айлчлал хийв

АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Ллойд Остин даваа гарагт /2023.11.20/ Украинд гэнэтийн айлчлал хийж, 100 сая ам.долларын цэргийн тусламж өгөхөө мэдэгдсэн байна.
Тэрбээр өдрийн турш Украины албан тушаалтнуудтай уулзсаны дараа танк эсэргүүцэгч зэвсэг, агаарын хамгаалалтын систем болон HIMARS илгээхээ мэдэгджээ. Мөн Остин Зеленскийтэй уулзаж “Өнөөдөр би ямар зүйл хэлэхээр ирсэн бэ гэхээр АНУ та нартай хамт байх болно. Бид удаан хугацааны турш дэмжлэг үзүүлнэ” гэж хэлсэн аж.

Харин Зеленский үүнд “Таны айлчлал бол Украины хувьд ач холбогдол өндөр зүйл. Бид АНУ-ын дэмжлэгт найдаж байна” гэж хариулжээ. АНУ дайн эхэлснээс хойш Украинд 44 тэрбум ам.долларын цэргийн тусламж илгээсэн байгаа.
Арван хоёрдугаар сарын 6-наас 7-ны хооронд Украин, АНУ-ын хамтарсан Батлан хамгаалахын уулзалт болно. Тус уулзалтаар Украины дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн тавны нэгийг эзэмшиж буй. Украин энэ зун сөрөг довтолгоогоо эхлүүлсэн ч фронтыг цөмлөж, томоохон хэмжээний ахиц гаргаж чадаагүй юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хайнагийн шар шиг нөхөр юу хийж тэнэж яваа болдоо. Бас нэг дайныг дэмжигч Байденгийн цүнх баригч нөхөр байхнээ.
Чи өөрийнхээ хэмжээнд л сэтгэж бна доо,чааваас !