Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д өндөр настнууд 1.6 тэрбум ам.долларыг залилуулж алджээ

АНУ-ын Холбооны Худалдааны комисс 2022 онд өндөр настнууд залилангийн улмаас нийтдээ 1.6 тэрбум ам.доллар алдсан гэж мэдээлжээ. Мөн одоо үед гэмт хэрэгтнүүд хиймэл оюун ухаан ашиглан тэдний ойр дотнын хүмүүсийн дуу хоолойг дуурайлган ярьдаг хэрэг их гарах болсон.

Өнгөрсөн долоо хоногт тус комисс Сенатын танхимын өмнө сонсгол явуулжээ. 2022 онд америкчууд криптовалютын залилангийн улмаас 1.1 тэрбум ам.долларыг алдсан байна. Сонсголын үеэр сенатор Элизабет Уаррен энэ тооцоо нь мэдээж бодит хэмжээнээс бага, учир нь ичсэнийхээ улмаас залилуулсан гэдгээ мэдэгддэггүй хүмүүс бий гэж хэлжээ.

Харин сенатор Боб Кэйси хиймэл оюун ухааны тусламжтай үйлдэж буй залилангийн тэмцэх арга хэмжээ холбооноос авах шаардлагатай байна гэсэн юм. Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны хэрэглээг хянасан цөөн тооны хууль байдаг, сонсголд оролцсон гэрчүүд нэмэлт хуулиуд батлахыг уриалсан байна.

Сенатор Боб Кэйси

Сенатор Кэйси “Ямар ч нас, хүйс, гарал үүсэлтэй хэрэглэгч бай маш үнэмшилтэй залилангийн хохирогч болох боломжтой. Өнөөдрийн сонсголд сонссон түүхүүд үнэхээр зүрх шимширмээр. Эцэг, өвөө хүний хувьд би эдгээр хохирогчдод ямар байгааг сайн ойлгож байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button